Өндрөөс унаж, гэмтэх болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Өндрөөс унаж, гэмтэх болжээ

Өнгөрсөн хоногт өндрөөс унаж гэмтсэн дуудлага цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд орших “Бетон арматур” ХХК-д барилгын туслах ажилтан 28 настай, эрэгтэй Б нь мансардтай байшингийн дээврийн төмөр хадаж байгаад газар унаж гэмтсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд Салхитын орчимд 39 настай, эрэгтэй Д гэгч согтуурсан үедээ, байшингийн дээвэр дээр явж байгаад халтирч унажээ. Түүнийг ГССҮТ-д хэвтүүлсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Өдрөөс унаж, гэмтсэн дуудлага сүүлийн үед цөөнгүй ирэх болсон бөгөөд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо тасрахгүй байна. Тиймээс иргэд, албан байгууллага барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж