“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өчигдөр /2022.03.14/ мэдэгдсэн. Энэхүү санал хэрэгжсэнээр Оюутолгой төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг тодотгоод буй. Одоогоор уг саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орох төлөвтэй байгаа юм. Хэрэв энэхүү санал ажил хэрэг болбол Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.
"МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ ХАЛГААТАЙ БОЛ САНАЛААС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ"
Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН:
-“Оюутолгой” ордын Монгол Улсад үзүүлж буй үр нөлөө өндөр. Уг төслийг хэчнээн үгүйсгэсэн ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа уул уурхайн томоохон охин компани тул бид дэмжих л хэрэгтэй. Харин гэрээтэй холбоотой засч залруулах үйл ажиллагааг улс төрийн хүрээнд шийдвэл эдийн засагт үзүүлэх үр ашиг нь илүү нэмэгдэнэ. Цаашид нөхцөл байдлыг харж татварын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр улс төрийн хүрээнд шийдвэрлэх байх. Харин “Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авснаар Монгол Улсад томоохон нөлөө үзүүлэхгүй, Засгийн газрын хувь эзэмшилд өөрчлөлт орохгүй болов уу. Учир нь 34 хувийг Монгол Улс эзэмшдэг, 2.3 тэрбумын өрийг тэглэсэн. Ийм тохиолдолд Монгол Улсын эрх ашгийг хөндөх талаас оролцохгүй болов уу. Тодорхой саналуудыг Засгийн газарт тавьж болох ч дотоодод Монгол Улсын эдийн засгийн эрх ашиг хөндөгдөж байна уу гэдгийг харах хэрэгтэй.
Хэрэв Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт халгаатай бол “Рио Тинто” группээс тавьж буй саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Магадгүй “Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны санал гаргасан нь эрх ашгийн зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ олон улсын хууль, дүрмийг зөрчөөгүй тохиолдолд Монгол Улсын худалдан авах үйл ажиллагаанд хортой байна гэж дүгнэх, хориг тавих боломжгүй. Монголын талаас мэргэжлийн экспертүүд томилогдож худалдах, худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд зөв шударга байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй болно. Хоёрдугаарт, Монгол Улсад худалдан авах үйл ажиллагааг “Рио Тинто” групп хийсэн бол цаашид Монгол Улсад ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг зайлшгүй судлах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдрийн нөхцөлд эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дүгнэх боломжгүй. Маш сайн судалж, нөхцөл байдлыг дүгнэх хэрэгтэй болов уу.
Ерөнхийдөө гэрээнд зааж, хүлээсэн үүргийн дагуу бүх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд "Оюутолгой" ордод нөлөө үзүүлэхгүй болов уу. Аль ч улсад урт хугацаанд барьж буй бодлогыг өөрчлөөд байдаггүй.
Ялангуяа их хэмжээний хөрөнгө оруулалттай томоохон төслүүдэд өөрчлөлт оруулах нь эргээд хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдах нөхцөл байдал үүсдэг тул яарч гэрээний заалтуудыг өөрчлөхгүй болов уу. Энэ ч үүднээс мөнгө угаах, санхүүжүүлэх процессыг ФАТФ-аас хянаж байгаа. Тиймдээ ч Рио Тинто” группийн тухайд ил цагаан мөнгө угаахгүй болов уу гэж харж байна.
“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ӨГӨӨЖИД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ"
Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:
-“Оюутолгой” төслийн өгөөжид сөргөөр нөлөөлөхгүй болов уу. “Рио Тинто” нь “Туркойс Хилл Ресурс”-ийг 100 хувь эзэмшиж эхэлснээр Монгол Улсын Засгийн газрын хувьд зөвхөн нэг том хөрөнгө оруулагчтай л хамтран төслийн удирдлагыг хэрэгжүүлэх болно. Ингэснээр аливаа шийдвэр хурдан, шуурхай, хялбар гарах боломжтой. Янз бүрийн сонирхол бүхий олон жижиг хөрөнгө оруулагчидтай нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг хугацаа шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой.
Ирээдүйд зэсийн үнэ ханш сайн байх өөдрөг таамаглал давамгайлж байна. Ийм үед уул уурхайгаар дагнасан том хөрөнгө оруулагч дангаараа үлдэж байгаа нь үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх, санхүүжилтийн зардлыг хэмнэх боломж үүсгэнэ.
Мөн “Туркойс Хилл Ресурс” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Монгол Улсыг дэмждэг олон санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулсан байсан. Гэвч популизмаас залхсан мэргэжлийн сангууд олноороо гарсан. Энэ нь манай хөрөнгө оруулалтын орчны нэр хүнд унасан байсныг илэрхийлэх шинж гэмээр байсан.
Гэхдээ зарим хөрөнгө оруулалтын сангууд зөвхөн санхүүгийн ашиг олох зорилготой байсан гэмээр харагддаг. Жишээ нь Монгол Улсын Засгийн газарт оногдох өрийг цайруулах нь төслийн мөнгөн урсгалыг өөрчлөх учир зарим нэг жижиг хөрөнгө оруулагчид эрс эсэргүүцэж байсан. Цаашид ийм бэрхшээлүүд арилах болов уу.
Эрх ашгийн зөрчил гэдгийн тухайд “Туркойс Хилл Ресурс” болон Рио Тинтогийн аль аль нь олон улсын хөрөнгийн биржийн шаардлагад нийцэн ажилладаг. Тэдгээр биржүүд хяналт, зохицуулалт сайтай учир тиймэрхүүг зөрчил гаргахгүй. Дэлхийн том компани мега төсөлд шууд хувь эзэмших нь олон улсын бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой.
Зочин 2022-03-15 202.126.88.167
Чөлөөт валютынхаа нөөцөөрөө дэлхийд гуравт жагсдаг ОХУ ын нөөцийн үнэлэмжтэй "Оюут толгойн "эрдэнэсээ яаж ашиглуулаад,ашиглуулах гээд байгаа нь туйлын ойлгомжгүй нь харамсалтай?????
Зочин 2022-03-15 66.181.182.116
МАН төрийн эрхэнд гарснаар монголчуудыг дааж давшгүй өрөнд унагав. Улсад юу ч хийгээгүй байж өөрсдийн Арьсаа хамгаалах, хувьдаа зарцуулсан баримтаа гаргаач, алуурчид!
Muugii 2022-03-15 172.58.141.57
Enehuu gereenii ur uguuj bolon jijig huvtsaa ezemshigchdiin erh ashgiig hanguulah zui esnii shaardlaga garch ter ni manaid ashigtai bh bolomj burdsenii ur dund odoogiin zasag amjilttai heleltsee hiisen. Harin engiin jijig huvitsaa ezemshigch ugui bol riogiin esreg yu hiij chadah bol… hediigeer 1 taltai heleltsee hiih ni amar met bolovch huchnii tentsver nuguu tald iluu bh tul sain bodoh l heregtei. Bidend buruug zasahad huch nemeh hamtragch ugui bolno gesen ug…
Zochin D 2022-03-15 202.126.90.32
Mash engiin zuil.Ireedui n oodrog haragdaj bna gsn ug shuu dee.
Зочин 2022-03-15 213.87.136.41
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-15 139.5.218.100
Отгочулуу эх орноо худалдагсдын нэг гэсэн дүгнэлттэй юм билээ. Үнэхээр нөгөө талыг 100 хувь өмөөрч байсандаа. АН-д үл бүтэх этгээдүүд л үүрлэх юмаа
Ediin zasagchid gene 2022-03-15 192.82.80.171
Shal medhgui heden haltar batsaan bairniihaa tureesiin mongonii toloo shaaj ogjiin. Chadaltain bol Byambasuren guaigaar demjuulchih. 10.000 huvisagch shaadg nusnud
21 2022-03-15 192.82.93.14
MONGOL ULS AVAKHAAS UMNU AVCH BAINA HERVEI BID AVBAL BID YU HIIH YAAHAA MDEKH EEHTEI BOLOKH TUL YAARAN AVCH BAINA
Зочин 2022-03-15 107.116.83.5
17% нэмж авах хэрэгтэй боломж байна 51% болчихвол хэнээс юу ч асуух хэрэггүй
Иргэн 2022-03-15 66.181.187.139
Отгочулуу бол ёстой худалдагдсан мөнгөний шуналтан.
Xaxa 2022-03-15 66.181.161.7
Ehnii ediin zasagch ni yu ged bgambe. Buurunhiiluud l
Зочин 2022-03-15 134.195.198.21
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГын Гадаад харилцааны газрын даргын сэтэрт ажилтай Санжмятав овогтой ЭНХМАНДАХ нь ажлын ямар ч туршлагагүй, хэлний мэдлэггүй, суудалдаа багадсан, чадваргүй Багабандийн тавиул хүүхдийг хэзээ зайлуулах вэ Бадамсүрэн
Туркойз бол Оюу толгой дээр РИО-н хийж буй луйврыг далдлах зорилготой зохиомол компани... 2022-03-15 66.181.161.103
Ер нь бол та нар анзаарч буй бол Оюу толгой уг нь монголд бүртгэлтэй компани. Монголын татварын алба хянах эрх, үүрэгтэй. Харамсалтай нь дансыг нь гадаадад гаргачихсан. Татварын алба яаж хянахав? ОТ бол цэвэр ОФФШОР компани. монголд монголын баялаг ухдаг үйл ажиллагаа нь явдаг ч бүх үйл ажиллагаа нь нууц далд гадаадад явдаг гэсэн үг. Монголын талын ТУЗ бол бэлэгдлийн шинж чанартай. Эндээс зувчуулсан мөнгөө нууж хааж, хурааж хумиад Туркойз Хилл гэдэг компани дээр очоод сая нээлттэй компани болдг
zochin 2022-03-15 202.126.90.22
Монголын тал худалдаж авч болохгүй юу
Оноч 2022-03-15 66.181.161.103
Бодвол манайд мөнгө байхгүй л гэх биз. Угтаа, Туркойз Хилл чинь Торонто болон Нью Иорк-ийн бирж дээр нээлттэй компани. Ө.х. РИО тэднээс худалдаж авах төлөвлөгөө гэсэн үг. Уг утга нь яваандаа зэсийн үнэ өсөх учир хувьцааг одоо үнэ багатай дээр худалдаж авъя, ер нь цаашдаа РИО Оюу толгойн 66 хувийг бирж дээр задалсныгаа буцааж цуглуулж авъя гэсэн санаа. Жижиг хувьцаа эзэмшигчид жигтэй чимээгүй болчихсон. Бодвол РИО тэдэнтэй тохирсон байх. Та нарыг алдагдалгүй тэдээр худалдаад авчихъя гэх мэт.
Иргэн2 2022-03-15 103.57.94.202
1-р залуу маш зөв ярьж байна . 2-рх буюу Отгочулуу бол ямар ч мэдлэггүй хий буудагч Элбэгийн хүн тэхээр түүнээс юу ч бүү асуу гэдэг дүрэм үйлчилнэ
иргэн 2022-03-15 62.55.205.86
Энэ Отгочулуу гэж ёстой нэг тавиул с** байна аа. Дандаа Риог өмөөрнө, улсаа боддоггүй янзын дураааак, өмнө өмөөөрч үхэээх гээд байсан, яасан, нөгөө Рио нь өөрөө л буруугаа хүлээсэн.
zvgeer l ene deer daraad sonsood taivshircgaa zaluusaa. 2022-03-15 192.82.80.225
https://youtu.be/Qt2FWAbXinY
40 30 bol tuner haranhui uyiin zerleguud shu 2022-03-15 192.82.84.47
40 garsan usvuriin zerleguud uu
Зочин 2022-03-15 202.21.109.47
shaaldaa
Зочин 2022-03-15 59.153.84.70
Рио Тинто 66 хувийг авсны дараа Монголын авилгачидыг худалдаж авчаад дураараа дургих нь л дээ
зочин 2022-03-15 122.201.23.226
Манайх 34 хувьд хэмжээгээр Туркойс Хилл Ресурс” хувьцааг авах талаар Рио Тинтогийн талд санал тавьж болно биз дээ
Onoch 2022-03-15 66.181.161.109
Рио-гоос асуух шаардлагагүй шд. Авна гэвэл мөнгөө гаргаал зах зээлээс худалдаад аваад явчихна. Рио одоо Туркойзын хувьцааг одооогийн зах зээлийн үнээр авна гэж зарлаал худалдан авөлт л эхэлж бна гэсэн үг.
Onoch 2022-03-15 66.181.161.109
Эдийн засгийн алуурчдаас очиж асуудгаа больчих. Энэ Отгочулуу ОТ сайхан, Дубайн гэрээг цуцалж болохгүй, монгол 34%-ийг авснаас болж өрөнд орсон гэж ярьдаг хүн шүү дээ. Ер нь АН-н үед хулгай луйвар аймаар болдог гэдгийг монголын ард түмэн мэдсэн. МАН-н үед хулгай нь арай бага хэмжээтэй. Гэхдээ. 2-ланг л солиж чаддаг бол.
Зочин 2022-03-15 122.201.23.28
ОТ-г тэр чигээр нь босоо Гамбаа болон Популистууд булшлах гэж байсныг түр хугацаанд ч гэсэн ганцаараа тогтоох гэж хүчин зүтгэсэн залуу гэж ойлгодог, үүгээрээ өнөөдрийн Засаг төрийн удирдлагууд зөв шийдлийг олсон гэж бодном, АН-ыг муулаад яахав вэ , Сайн ч муу ч чиний өнөөдрийн энэ том том юм ярих эрхийг чамд өгсөн бус уу?
Зочин 2022-03-15 103.57.95.185
otgochuluu gedeg dandaa xudlaa shaaj ar xudragaar mujlj yavdag xogiin pizdak
Зочин 2022-03-15 122.201.24.168
halgaatai l daaa. olon hurungu oruulagch asuudald shudarga shuumjlelttei handdag bsan bol odoo boliod hulgai luivriig RT chuluutei aij emeeh yumgui hiine gesen ug
Зочин 2022-03-15 66.181.191.86
ulsiin nuutsiin munguuruu 17%iig hudaldaj vah heregtei mongol uls
11111 2022-03-15 202.21.97.30
uuriinhuu baylagiig uuruu mungu tulj avna gedeg delhiid bhgui business shuu.