Ардчилсан намын төлөөлөл болох С.Эрдэнэ нар өнөөдөр /2022.03.15/ Үндсэн хууль зөрчиж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга асан С.Эрдэнэ:
-Бид аливаа асуудалд энх тайванч хандах хэрэгтэй. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалд ч мэдрэмжтэй хандах нь зөв. Дайныг дэмжсэн, сурталчилсан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл дотоодод хийж байгааг хүмүүс харж байна. Эдгээр хүмүүст тодорхой хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол МоАХ.
Монголын ардчилсан холбоог Х.Баттулга унтуулаад 16 жил болж байна. Гэтэл өнөөдөр тус холбоонд үүсээд байгаа асуудлыг дахин сэрээхгүйгээр үргэлжлүүлэх сонирхол зарим хүнд байгаа юм. Энэ бол тусдаа асуудал.
Өнөөдөр АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д гарсан ч хууль зөрчсөн хэд хэдэн гишүүн бий. Тухайлбал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгсөн. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг цэцэд өгсөн байгаа. Удаа дараа улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Х.Баттулгын нэрээр албан тушаалд томилогдсон хонгилын шүүгч.
Хонгилын хараат байдалд орсон хуульч, шүүгчдийг бид шалгуулах болно. Төр илжирсэн байхад дунд, доод шатанд цэгцэрнэ гэж хаана ч байхгүй. Бид шаардлагатай бол дараа дараагийн улстөрийн ширүүн тэмцэлд шилжихэд бэлэн байна.
Хуучин засгийн үед Монгол Улсын авлигын индекс 78 дугаар байранд байсан бол өнөөдөр 110 дугаар байранд жагсч байна. Мөн хүний эрхийн индексээр ч хойш ухарч байгаа. Тэгэхээр хүний эрхийн тал дээр мэдрэмжтэй хандахыг АН-аас уриалж байна.
Хууль ёсны тамга тэмдэггүй этгээдүүдийн тамгыг хүчингүйд тооцож эцсийн шийдвэр гарсан. Тамганы асуудал, маргаан байхгүй. Одоо ганцхан асуудал бий. Ц.Туваан гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхтэй эсэхийг шийдвэрлэнэ. Ц.Тувааныг томилсон улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Мөн тогтоол, шийдвэр юу ч байхгүй учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нотлох хэрэгтэй.
Холбоотой мэдээ