Ж.Батсуурь дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн гэв

Ж.Батсуурь дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн гэв

Ардчилсан намын/АН/  даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын менежерийн зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг дэнчингийн 500 сая төгрөгөө төлөөгүй тухай мэдээлсэн байдаг.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "АН-ын даргын сунгаанд ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. АН бол парламентын суудалтай учир парламентын гишүүн даргалах ёстой гэж би үзэж байгаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэр дэвшихгүй гэсэн учир би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. АН маш том нам. Тиймээс татвар, бүх зүйл итгэл үнэмшил дээр явдаг. Дэнчин 500 сая төгрөгөө хугацаанд нь төлсөн" гэлээ.

Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "аймгаасаа баян засгууд"-ын тоонд орж, АТГ-д шалгуулж явсан удаатай.  Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Орон нутаг хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан.  Улс төрийн үзэл баримтлалын хувьд Ардчилсан нам  дахь ялсан монголчуудын нэг. Товчхондоо, Х.Баттулгыг балиашлагч. Үүнийг батлах мэт өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар Сүхбаатарын талбай дээр долоо хоног өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн нэг тэр байлаа.  Өлсгөлөн зарлагчдаас хамгийн их турсан нь Ж.Батсуурь байсан гэх. Эрхэм гишүүн талбай дээр өлсөөд долоо хоногт 3 кг турсан гэх мэдээлэл ч цацагдсан.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Ардчилсан намаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгчөөс бууснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Сонирхуулахад, АН С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй хоёр хуваагдсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж буй АН-ын даргын сонгууль нь О.Цогтгэрэл талынх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж