УИХ-ын гишүүд "төгөлдөр хуурдахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд "төгөлдөр хуурдахгүй"

УИХ-ын гишүүд "төгөлдөр хуурдахгүй"

УИХ-ын гишүүдийн хурууны үзүүрт улс орны эрх ашиг явж байдаг гэхэд болно. Тиймээс кнопоо ямар үнэ цэнтэй, шударга байлгах тухайн гишүүний ухамсраас ихээхэн хамаарна. Шуналаа дарж чадахгүй нь кнопоо арилжиж халаасаа түнтийлгэдэг гэх яриа ч бий. Ямартай ч гишүүдийн хурууны хээ ашигладаг болсноор уг асуудал цэгцэрсэн. Тэгвэл энэ асуудлыг  өнөөдөр /2022.03.15/ УИХ-ын Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хөндөв. 

Тэрбээр "Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна.

Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж