Сүүлийн 24 цагт covid-19 халдварын 97 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 80 нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн бол 17 нь орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 856 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 201 нь хүүхэд, 35 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн 101 хүний биеийн байдал хүнд байгаа бол есөн хүний бие нэн хүнд байгаа аж.
Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт Монгол Улсад цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй.
Холбоотой мэдээ