Жастин Бибер эхнэрээ эмнэлэгт сахиж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Жастин Бибер эхнэрээ эмнэлэгт сахиж байна

Жастин Бибер эхнэрээ эмнэлэгт сахиж байна

АНУ-ын модель Хейли Бибер өнгөрсөн долоо хоногт тархины судас нь бөглөрч, харвалттай төстэй шинж тэмдгээр эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Өдгөө 25 настай Хейли түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, янз бүрийн шинжилгээ өгч байгаа аж.

Тэгвэл Хейлигийн нөхөр, Канадын дуучин Жастин Бибер түүнийг эмнэлэгт хэвтсэн цагаас нь хойш алхам ч холдолгүй, эмнэлэгт сахиж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Хейлиг өвдсөнд Жастин өөрөөс нь ч илүү шоконд орж, маш их санаа зовж байгаа бололтой. Жастин таньдаг бүх найз нөхөд рүүгээ мессеж бичиж, эхнэрийнхээ төлөө залбирахыг гуйж эхэлсэн гэнэ. Жастин хэлэхдээ, “Хамгийн хар бараан, хүнд цаг үед нь Хейли хажууд минь байж, намайг  аварсан учраас өдөр бүр түүнд талархдаг” гэжээ.

Хейли Калифорнийн Палм Спринг дэх эмнэлэгт хэвтэж байгаа аж. Нөхөр нь Covid-19 туссан тул Хейлиг ч хөнгөн өвдөөд эдгэрсэн гэж эмч нар үзэж байгаа бөгөөд тархины судас нь бөглөрсөн нь цар тахлын дараах хүндрэлтэй холбоотой гэж хардаж байгаа аж. Өдгөө 28 настай Жастин Бибер хэдэн долоо хоногийн өмнө цар тахлын халдвараар өвдөж, эдгэрсэн юм.

Хейли инстаграмдаа, тархинд нь маш жижиг цусны бүлэн үүссэнээс хүчилтөрөгчийн дутагдал үүссэн тухай бичсэн бөгөөд эмнэлэгт ирээд хэдэн цагийн дараа бие нь сайжирсан гэжээ.

Жастин Бибер өсвөр наснаасаа үерхсэн дуучин Селена Гомезтой олон жил салж, нийлсэн харилцаатай байсны эцэст 2018 онд найз Хейлитэй гэрлэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
21
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж