Эд Ширан оюуны өмч хулгайлсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Эд Ширан оюуны өмч хулгайлсан уу?

Эд Ширан оюуны өмч хулгайлсан уу?

Сэми Чокри нэртэй ая зохиогч Эд Шираныг өөрийнх нь дууны хэсгийг хулгайлсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан. Энэ асуудлаар дуучин Эд Ширан өчигдөр /2022.03.14/ Лондонгийн шүүхэд мэдүүлэг өгсөн. Тодруулбал, Эд Шираны “Shape of you” дуу нь түүний “Oh why” нэртэй дууны хэсгээс хулгайлсан гэжээ. Сэми Чокри нь Сэми Свитч нэрээр уран бүтээлээ туурвидаг.

Түүний гомдлын хариуд Эд Шираны хуульч цахим захидал илгээснийг ая зохиогчийг үл тоомсорлосон янзтай байсан гэжээ. “Хүндэлж явдаг хэн нэгэндээ дээрэмдүүлчихсэн юм шиг санагдаж байна. Би зөвхөн тайлбар авахыг л хүссэн боловч үл тоосон, доромжилсон утгатай захидлууд л хүлээж авлаа. Энэ хэдэн долоо хоног миний амьдралын хамгийн аймшигтай үе байлаа” гэж Сэми Чокри шүүх дээр мэдүүлсэн байна.

“Shape of you” анх нийтэд цацагдахад л Сэми Чокри өөрийнх нь дуутай төстэй байгааг анзаарчээ. Тухайн үед найз охинтойгоо машинд явж байсан, тэр дууг сонсоод бид хоёулаа маш их гайхаж цочирдсон гэжээ. Эд Ширан болон хамтран ая зохиодог Жонни Мкдэйд, Стев Мак нар хэн хэн нь “Oh why” дууны хэсгээс хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хулгайлсан гэх хэсгийн хувьд дуу бүтнээрээ биш “Oh I oh I oh I” гэсэн хэсгийг л онцолжээ. Шүүх хурлын үеэр Эд Ширан “Сэжиглэгдэж буй хэсэг нь маш богинохон юм. Хэрвээ би Сэми Чокригийн дууг сонссон байсан бол өөрийнхөө дуунд тийм адил хэсэг оруулахгүй л байсан” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж