NATO Путины хаяанд цэргийн хүчээ төвлөрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

NATO Путины хаяанд цэргийн хүчээ төвлөрүүлэв

NATO Путины хаяанд цэргийн хүчээ төвлөрүүлэв

Умард Атлантын цэргийн эвсэл буюу /NATO/ байгууллагаас ОХУ-тай хил залгаа Норвеги руу 30 мянган цэрэг, байлдааны 50 хөлөг онгоц, 200 нисэх онгоцыг илгээлээ. ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа 19 дахь өдрөө үргэлжилж буй энэ үед NATO-гоос Норвегид цэргийн сургуулилалт эхлүүлсэн нь энэ юм.

NATO-гийн гишүүн Норвеги нь Оростой 200 км орчим газраар хиллэдэг. Норвегийн зэвсэгт хүчнээс мэдээлснээр ОХУ-ын өдөөсөн шаардлагагүй зөрчлөөс сэргийлэх зорилгоор цэргийн сургуулилалтыг эхлүүлжээ.

Цэргийн сургуулилалтад Европ, Хойд Америк тивийн 28 орны олон арван мянган цэрэг оролцож байгаа бөгөөд NATO-гоос нисэх онгоц тээвэрлэгч, сөнөөгч, цөмийн хөдөлгүүртэй байлдааны хөлөг онгоцнуудаа илгээсэн аж. Түүнчлэн Их Британийн талаас эзэн хааны тэнгисийн цэргийн 900 байлдагчаа илгээжээ. Их Британи тус цэргийн сургуулилалтад оролцож байгаа нь Европын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ гүйцэтгэхийн сацуу NATO-гийн холбоотнууд, түнш орнуудын харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцолжээ.

“Хүйтэн хариу цохилт” нэртэй цэргийн сургуулилалт Норвегийн хойд хэсэгт өчигдөр эхэлжээ. Газар, агаар, тэнгисийн цэргийн иж бүрэн цэргийн сургуулилалт бүтэн сарын хугацаанд үргэлжлэх гэнэ.

Үүний зэрэгцээ өчигдөр Польшийн хилийн ойролцоо Оросын агаарын дайралтад Их Британийн тусгай хүчний цэрэг асан гурван хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл гарсан.  Оросын 30 орчим хөлөг онгоц өчигдөр Яворив баазыг байлан дайралт өгснөөр 180 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж