Европын холбооноос Орост шинэ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Европын холбооноос Орост шинэ хориг тавив

Европын холбооноос Орост шинэ хориг тавив

Европын холбооны орнууд Оросын эсрэг дөрөв дэх багц хориг арга хэмжээгээ авахаар тохиролцлоо. Энэ талаар Францын Европын холбооны тамгын газраас өчигдөр /2022.03.14/ твиттерт мэдэгдэв.

Хориг арга хэмжээний талаар тодорхой болоогүй хэдий ч Оросын худалдааны статус руу чиглэсэн байх болно гэжээ. Тухайлбал, Оросын бараа бүтээгдэхүүнд хориг тавих, татвар ногдуулах, эсвэл Хойд Солонгос, Ирантай ижил түвшинд тавих үүд хаалгыг нээж магадгүй юм.

Дипломат эх сурвалжийн мэдээлснээр Оросын ган, төмрийн импортыг хориглож, 50 мянган еврогийн үнэтэй автомашин зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний экспортыг хориглохоор төлөвлөжээ. Түүнчлэн, газрын тосны компаниуд болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг хориглож болзошгүй байна. Мөн Челсигийн хөлбөмбөгийн клубын эзэн Роман Абрамович болон өөр 14 хүнийг Европын холбооны хоригт хамрагдсан Оросын тэрбумтнуудын жагсаалтад оруулна гэсэн мэдээллийг эх сурвалжаас өглөө.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон талт тэргүүлэх байгууллагууд дахь Оросын гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв.

Өмнө авсан хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын алт, валютын нөөцийн бараг тал хувь нь царцсан. Энэ талаар Сангийн сайд Антон Силуанов Ням гаригт мэдэгдэл хийсэн. “Бид алт, валютын нөөцийнхөө тодорхой хэсгийг Хятадын мөнгөн тэмдэгт буюу юаниар хадгалсан. Хориг арга хэмжээ нь Оросын алт, гадаад валютын нөөцөд байгаа 640 тэрбум ам.долларын 600 орчимыг нь царцаасан. Хятадтай харилцан худалдаа хийхийг хязгаарлахын тулд барууны орнууд дарамт шахалт үзүүлсээр байна. Барууны зах зээл хаагдмал болж байгаа энэ нөхцөлд Орос, Хятад хоёр улс хамтын ажиллагаагаа хадгалах боломж гарч ирж байна. Орос улс асар их нөөцийнхөө ачаар хориг арга хэмжээг даван туулж чадна. Зах зээлийн тогтворгүй байдал намжвал гадаадын хөрөнгө оруулагчдад евро бонд санал болгох талаар бодож байна” гэжээ.

Эх сурвалж: REUTERS, HELLENIC SHIPPING NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж