АН-ын бүлгийн ганц дайчин | News.MN

АН-ын бүлгийн ганц дайчин

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн ганц дайчин

АН-ын бүлгийн ганц дайчин

“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.  Энэ удаагийн дугаарт Баянхонгор  аймгаас сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг онцолж байна.


Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг эс тооцвол УИХ-д өнөөдөр Ардчилсан намын 11  гишүүний нэг нь Д.Ганбат. Түүний хувьд Баянхонгор аймгаас  2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болж байв. Улмаар 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин  ялалт байгуулсан. Тэрбээр 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын цэргийн инженерийн сургуульд механик инженерийн мэргэжил эзэмшжээ. Ардын армийн салбарын тенхникийн орлогч инженерийг анх улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч  асан Женко Х.Баттулга гэлцдэг. Тэрбээр Х.Баттулгын баруун гар явсан цаг бий. 

Одоогоос зургаан жилийн өмнө Х.Баттулгын  “Баянгол” зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийх үед тэр хамгийн түрүүнд гүйж очиж, "хамгаалалтад" гарч байлаа.  Түүний хэлсэн  “Баянхонгорын ард түмэн Х.Баттулга гишүүнийг мэдэж байгаа. Хувийн компанийг шалгахдаа тусгайгийнхныг  авчраад, олон түмнийг сандаргаад, айлгаад байж болохгүй” гэж хэлсэн үг нь гүүглд хадгалагдан үлджээ. Гэвч харамсалтай нь, Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэнг балиашигласнаас болоод тэдний дунд ан цав гарсан гэдэг.  Нөгөө талаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас нь унагаахаар Х.Баттулга хуйвалдсан нь ч тэдний нөхөрлөлд цэг тавих шалтгаан болсон гэдэг. Улмаар өнөөдөр тэд хоёр тал болон үзэлцэж байна.  Тэрбээр өдгөө нийт олны эрх ашгийн төлөө хамгийн их дуугарч, эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг цөөн хэдэн гишүүдийн нэг.  Бүлгийн хурлаа ганцаараа хийдэг гэж О.Цогтгэрэлийн талынхан шоглодог ч бууж өгөлгүй өдийг хүрсэн. 

Х.Баттулгаасаа албан ёсоор "салсан"-аасаа хойш Д.Ганбат гишүүн С.Эрдэнийн талынхантай нэгдсэн. С.Эрдэнэ “Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн  алга. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна” гэдгийг ч тодотгосон удаатай. 

Д.Ганбат 2019 онд тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч,  эцгийнхээ овгийг “Бидон”  хочоор сольсон. Энэ талаараа хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол сав суулга  гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байв. Мөн өнгөрөгч цагаан сарын үеэр тойргийн иргэдэд бэлэн мөнгө тарааснаа шинэ соёл гэж нэрийдсэн удаатай.  Тэрбээр  “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа  аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу  бага ч гэсэн ойртуулж  байна” гэжээ.

Ямар ч байсан өнөөдрийн хувьд чуулганы хуралдаан дээр эрх баригчдын эсрэг ганцаараа үзэлцэж байгаа. Бусад нь түүнийг шоолсон шигээ, зарим нь МАН-ын захиалгаар цэцэд гомдол бариад гүйж байх жишээний. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, МАЛ АЖ АХУЙ, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ ГИШҮҮН

Д.Ганбат 2020 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ жилийн орлого 273 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 268 сая төгрөг гэжээ. Түүнчлэн 2 тэрбум 254 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг оффистой. Харин тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэлгүй гэжээ. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 145 сая 748 мянган төгрөг аж. 

АЖИЛ

ХаанаАлбан тушаал
1Ардын армиСалаа салбарын захирагч
2Ардын армиСалбарын техникийн орлогч инженер
3Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компаниДэд захирал
4Түүх, соёлын дурсгал сэргээх газарДарга
5“Техник Импорт” ХКомпаниТөлөөлөн удирдах зөвлөлийн дарга
6“Техник Импорт” ХКомпаниЕрөнхий захирал
7Монгол Улсын Их ХуралМонгол Улсын Их Хурлын гишүүн
8Монгол Улсын Их ХуралХууль зүйн байнгын хорооны дарга
9Техник импорт ХХКТУЗ-ийн дарга
10Монгол Улсын Их ХуралМонгол Улсын Их Хурлын гишүүн
11Монгол Улсын Их ХуралМонгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

БОЛОВСРОЛ

Сургуулийн нэрХаанаЗэрэг
110 жилийн дунд сургуульБаянхонгор аймаг
2Цэргийн инженерийн дээд сургуульЗХУ-ын Киев хот
3ВГЧУУкрайны Киев хот
4МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульУлаанбаатар

ШАГНАЛ

Шагналын нэр
1Алтангадас одон
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-03-15 192.82.75.95

Нутгийн дүүг бас ардчилалын төлөө хуваагдсан хэсгүүдийн дунд ганц зүтгэж байгааг нь үнэлэх ёстой байна шүү. яахав улс төрчийн хувьд нялх, ер нь бурханаас улс төрч хийх авъяас чадварыг мөхөсхөн өгсөнч зүтгэж яваа л нэгэн.

Avatar

Зочин 2022-03-15 64.119.25.94

Үгүй ээ мөн залах юмаа Баттулга Адьяасүрэнг балиашигласан гэнэ үү? ингэж залахдаа ичихгүй юм даа

Avatar

aagii 2022-03-15 202.21.104.2

MAN-iin zahialgaar law Undsen huuliin tsetsed orgdl ogoogui hun demjij bna

Avatar

Olombayr 2022-03-15 202.21.104.2

Olon hunii ene hunii ahaar hort hawdriin esreg jhn ch gsn temtsej urt udaan amrch bgaadaa

Avatar

Bataa 2022-03-15 202.21.104.2

Bayrkhonforchuud demjij bgaa amjilt husey tand

Avatar

Zolboo 2022-03-15 202.21.104.2

engiin irged bid demjij bgaa shuu

Avatar

Doogii 2022-03-15 202.21.104.2

demjdeg uls tochiin neg shuu buruugiin esreg urgelj duugrch bdg amjilt husey

Avatar

Зочин 2022-03-15 66.181.170.73

ganbat d amjilt husei. anh udaa tvvnii talaar unshlee taalagdlaa

Avatar

Зочин 2022-03-15 66.181.170.73

demjij bgaa. mongoliin tuluu dugardag gants gishvv dee

Avatar

Зочин 2022-03-15 66.181.170.73

Mundag hvn bna aa

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Haha 2022-03-15 66.181.161.30

Bayankhongoriin zevtei yambii bidon haha

Avatar

Зочин 2022-03-15 66.181.183.164

Энэ ажлаа хийж мэдэхгүй тэнэмэл этгээдий хэнд ч хэрэггүй.

Avatar

Зочин 2022-03-15 124.158.97.102

ХА ХА ХА ХА ХА ХА ХА ХА ХА ХА

Avatar

Зочин 2022-03-15 202.9.46.177

Ганц дайчин биш ганц битон гээч….

Avatar

Зочин 2022-03-15 139.216.75.82

Ийм эрvvл бус гарыг л Баянхонгорыхон сонгоод бн гэхээр Баянхонгорынхон дор хаяж 51% нь юмтай гэсэн vг.

Avatar

Зочин 2022-03-15 202.55.188.43

Хаха дайчин гэшшш….АН ын суга гээч

Avatar

Зочин 2022-03-15 64.119.27.217

Эрдэнээгийн шээсний бидон

Avatar

Зочин 2022-03-15 64.119.23.170

Уг нь бидон Гамбаа жинхэнэ ард түмний дундаас гарсан эгэл жирийн цэргийн, ардчилалын алтан хараацай, амьдрал дундаас гарсан гүндүүгүй сайхан Монгол хүн л дээ.

Avatar

иргэн 2022-03-15 64.119.21.127

Өнөө үед мундаг туршлагатай л хүн юм байна даа. Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-03-15 202.9.46.21

Украйны баруун мужийн фашистуудыг өмөөрч ардчилалыг уландаа гишгэсэнхүн дээ.Монголчуудын ихэнх нь Оросод сайн гэдгийг мэддэггүй мангар даа.

Avatar

Зочин 2022-03-15 64.119.26.59

Хор хонзондоо хахсан хүний хогуудын нэгээ

Avatar

сонгогч 2022-03-15 139.5.216.227

монголын парламентийн нэг суудал хайран. Баянхонгорынхон эсвэл мулгууг, эсвэл луйварчинг сонгоод байна

Avatar

Зочин 2022-03-15 66.181.183.244

Хөөрхий минь, их ядуу юм байна, юугаараа бидон авч тарааж, хэнээс бэлэн мөнгө зээлж бусдад бэлэглэсэн юм бол доо. Авлига авсан байхдаа, зайлуул, баригдах вий дээ, шүүх ядуучуудад хатуу гэдгийг гадарлаж байгаа болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж