Хэлэлцээний үеэр Оросын цэргүүд дайралт хийв

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Хэлэлцээний үеэр Оросын цэргүүд дайралт хийв

Хэлэлцээний үеэр Оросын цэргүүд дайралт хийв

Орос, Украин хоёр улсын төлөөлөгчид өчигдөр дөрөв дэх удаагийн хэлэлцээгээ цахим байдлаар хийсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр /2022.03.15/ дахин хэлэлцэх төлөвтэй байна.

Хэлэлцээнд оролцож буй албаны хүн хэлэхдээ, "Украины зорилго бол гал зогсоох, өөрийн нутаг дэвсгэрээс Оросын цэргийг нэн даруй гаргах, аюулгүй байдлын баталгааг хангах явдал юм" гэв.

Дөрөв дэх удаагийн хэлэлцээ хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цэргүүд Киев болон Украины бусад хотуудад цохилт өглөө. Тиймээс, хэлэлцээчид Мягмар гариг хүртэл "техникийн завсарлага" авсан гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк мэдээлэв.

Мөн 160 иргэний автомашины цувааг бүслэгдсэн Мариуполь боомт хотоос хүмүүнлэгийн корридороор нүүлгэн шилжүүлсэн гэлээ.

Түүнчлэн НАТО-гийн удирдагчид Орос, Украины асуудлаар ирэх долоо хоногт Брюссельд уулзахаар болжээ.

Эх сурвалж: CNBC, NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж