БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй | News.MN

БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсаар өнөөдрийн байдлаар 2883 төгрөгтэй тэнцээд байна. Улмаар сүүлийн хоёр сарын хугацаанд валютын нөөц 4.3 тэрбум ам.доллараас 3.5 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Шалтгааныг нь бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт, экспортын урсгал тасалдсан зэрэг олон хүчин зүйлстэй мэргэжилтнүүд холбон тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр рубль эрэлттэй болж, их хэмжээгээр цуглуулах болсон тухай  иргэдийн дунд яригдах болов. Ханшийн савлагаа, валютын нөөцийн талаар мэргэжилтнүүд дараах байр суурийг илэрхийллээ.


"ЭРЭЛТ БАЙХАД НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАРВАЛ ХАНШИЙГ ИЛҮҮ ӨСГӨХ ЭРСДЭЛТЭЙ"

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ: 

-Экспортын хэмжээ хумигдаж байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. Гэхдээ  уул уурхайн голлох бүтээгдэхүүн нүүрс, зэсийн баяжмалын экспорт зогсоогүй учраас валютын нөөц эрс буурахгүй болов уу. Харин хил нээгдэж, худалдаачид бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлбэл ам.долларын эрэлт гэнэт ихэсч магадгүй. Ийм хүлээлт харагдаж байна. Үүнийг зохицуулах талаас урьдчилан тооцох хэрэгтэй болов уу. Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш чангарч байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. Жишээ нь  Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өнгөрсөн долоо хоногт ам.доллар зарсангүй. Эрэлт байхад нийлүүлэлтгүй бол ам.долларын ханшийг улам өсгөх байх. Нөгөөтэйгүүр, валютын нөөцийг бууруулахгүй байх зорилгоор ам.долларыг төв банк зараагүй байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь ам.долларыг зарж, эрэлт нь ямархуу байгааг тодорхой мэдээлэх хэрэгтэй.

Ерөнхийдөө Монголбанк  валютын нөөцийг бодлогоор барьж байна гэж харж байна. Гол нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого зохицуулалтыг хэрхэн хийж байгаа нь асуудал.

Үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэгцээг хангах байдлаар зохицуулалт хийвэл валютын нөөцийг зохицуулж болно. Үүнээс гадна ОХУ Монгол Улсаас валют худалдан авч зарж байна гэх хардлага хүмүүсийн дунд яригдах болсон. Арилжааны банкуудын хоорондын зохицуулалтаар ийм боломж байхгүй. Харин “найман шарга” төвөөс валютыг дуртай нь худалдан авах боломжтой. Тэгэхээр ам.долларын нийлүүлэлт нь байгаа л бол худалдан авч гарахад хориг байхгүй. Товчхондоо, валют худалдан авч байгаа гэдэг нь байж болох таамаглал юм. Үүнд нэг зүйл хэлэхэд, “найман шарга” төвөөс гарч буй валют Монголбанктай холбоогүй. Гэхдээ Монголбанк гадаад валютын худалдаанд рублиэс илүү ам.доллараар тооцоо хийдэг учраас рублийн нөөц ам.доллараас илүү гарахгүй. Хууль эрхзүйн талаас рубль худалдан авч гаргах нь харшилсан зүйл байхгүй.

"ЭКСПОРТ СЭРГЭХГҮЙ БОЛ ВАЛЮТЫН НӨӨЦ БУУРСААР БАЙНА"

Эдийн засагч Б.ЛАКШМИ: 

-Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийж, долоо хоногт хоёр удаа ам.доллар зарж байгаа. Энэ нь Монгол Улсын валютын нөөц багасахад нөлөөлнө. Уг нь зах зээлийг нь чөлөөтэй орхих хэрэгтэй болов уу. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал хүндхэн байгаа тул валютын нөөц буурахад нөлөөлж байна. Учир нь, экспортын хэмжээ хангалтгүй байхын хэрээр валютын орлого буурдаг. Мөн гадаад зах зээл дэх өрийг валютаар төлж байгаа учраас эрэлт өндөр үед төгрөгийн ханш сулрах гэж байгаа учраас Монгол банк зах зээлд интервенц  хийж байна. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд валютын нөөц эрс буурсан. Өнөөдрийн нөхцөлд эдийн засаг өсөхгүй бол төв банк дангаараа интервенц хийгээд дийлэхгүй боллоо. Төгрөгийн ханшийг тогтвортой барих нь Монгол банкны үүрэг ч бусад эдийн засгийн механизм ажиллахгүй бол үр нөлөөгүй. Иймд эдийн засгийг өсгөх арга хэмжээнүүдийг үе шаттай авах шаардлагатай. Ерөнхийдөө экспортыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийг тогтвортой барина. Нөгөөтэйгүүр валютын нөөц буурахад ОХУ Монголоос рубль цуглуулахад нөлөөлөхгүй. Гэлээ ч тус улсад ч  бас ханшийг тогтворжуулахад нөлөөлөхгүй. Тус улс нь олон улсын SWIFT системийн хоригт орсон. Энэхүү төлбөр тооцооны банканд рубль нь маш бага хувь эзэмшдэг. Ийм боловч тус улсад рублийн ханш сулраагүй. Иймд Монгол Улсад нөлөөтэй биш.

"ВАЛЮТЫН НӨӨЦ ХОЁР САРЫН ХУГАЦААНД 800 САЯ  АМ.ДОЛЛАРААР БУУРСАН"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

   

-Валютын нөөц нэгдүгээр сарын 1-нд 4.3 тэрбум ам.доллар байсан бол одоо 3.5 сая ам.доллар болоод байна. Шалтгаан нь, цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн орц, түүхий эд, машин тоног төхөөрөмжийг татан авсан. Энэ оны нэгдүгэр сард гэхэд 700 сая ам.долларын импорттой байлаа. Хоёрдугаарт, нефтийн үнэ дэлхий дахинд нэмэгдсэнтэй холбоотой. Бид ОХУ-аас шатахуунаа татан авдаг, нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Иймд валютын нөөцөө бид өдөр тутамдаа  ашиглаж байна гэсэн үг юм. Цар тахлын үед валютын нөөц хангалттай байсан нь экспорт сайн байсных юм. Гэтэл БНХАУ "Тэг Covid-19" бодлогыг баримталснаар хил хаалттай болж, экспортын хэмжээ багасч  байна. Дэлхийн зах зээл дээрх  түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн асуудлаас болж бид нүүрс, зэсээ зарж чадахгүй байна. Хил нээгдвэл бид уул уурхайн бүтээгдэхүүнээс хангалттай хэмжээгээр, өндөр үнээр зарж чадна. Ингэснээр валютын нөөц нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-03-15 202.126.88.223

экспорт хийх гэхээр гадагшаа төмөр замаар контейнэрийн тээвэр гаргахгүй удаж байгааг мэдэж байна уу, ачаа тээврийн хуурамч хориг манай гаальд бий болоод байна шдээ,

Avatar

Зочин 2022-03-15 192.82.92.201

Бодлогын хүүгээр ханшаа бариач ээ

Avatar

Зочин 2022-03-15 104.157.71.16

Доллар 3000 хүрвэл ЗГ ыг шууд огцруулж, МБ ыг бүрэн бүрэлдхүүнээр огцруулах хэрэгтэй.ер нь цаашдаа ийм маягаар гипер инфляцад орж төг үнэгүйтвэл нэг мөр үндэсний валют аа өөрчилж ам дол ( USD) шилжих хэрэгтэй. АНУ ын Холброны нөөцийн сан, ОУВС тай эртхэн тохиролцоорой.! Өөр гарц байхгүй .

Avatar

Зочин 2022-03-15 202.21.108.235

Бодлогын хүүгээ өсгөөчээ

Avatar

зочин 2022-03-15 203.98.76.176

манайх улс мөн үү,бүр ойлгохоо болилоо

Avatar

Зочин 2022-03-15 202.55.188.94

Тегрегийн ханш Оросын нелеегеер эрчимтэй унаж байна. Оросууд баахан хунс бараа авч ирж $ болгож гаргаад байгаа учраас манай банкууд $ дээр квот тогтоосон, 8 Шарга дээр $ олдохгуй бвйна

Avatar

Оноч 2022-03-15 66.181.161.103

Худлаа байхаа… та нар ингээд байдаг албан ёсны статистик өөр юм өгүүлж байна. 3600 гаруй орос орж ирсэн 3400 гаруй нь гарсан. Тэд бол угаасаа монголд орж, гардаг нөгөө нөхдүүд, голдуу энд ажил бизнестэй улс. Эд тэгж их зөөсөн гэсэн нотлох баримт алга.

Avatar

Зочин 2022-03-15 66.181.183.146

юу ч хийх чадваргүй монголбанкны хэдэн малуудыг хардаа ханш тавиад туулаа.

Avatar

Зочин 2022-03-15 202.131.245.243

Дээр нь нэмж хэлэхэд Монгол банк алт, валютын нөөцөө америк, английн банкуудад байршуулсан нь хамгийн буруу. Тэд монгочуудын хатуу валютыг царцаахаар байнга айлган сүрдүүлж байдаг.

Avatar

Зочин 2022-03-15 202.126.89.215

СҮҮЛИЙН 3 ЖИЛД МОНГОЛД БҮХ ТӨРЛИЙН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ТАВААРЫН ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ, ДЭЛГҮҮР, ЗАХУУДААР ХАНГАЛТТАЙ БАРААТАЙ БАЙСАН Ч ӨНӨӨДӨР БАРААНЫ ҮНЭ 2-4 ДАХИН ӨСЧИХӨӨД БАЙГААГЫН ШАЛТГААН ЮУ ВЭ ??? ЯДААД ХЯНАЛТГҮЙ, УДИРДЛАГАГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ ЮМААА

Avatar

Зочин 2022-03-15 202.131.245.243

Уул уурхайн орлого Монгол Улсад монголын банкууаар орж ирэхгүй, гадаадын банкуудад байрлаж байгаа цагт бүх баялгаа ухаж гарган экспортлоод ч валютын нөөц хэзээ ч нэмэгдэхгүй. Монголчууд мөнхөд өрөнд баригдсан гуйлгачин хэвээр л үлдэнэ.

Avatar

ХЯНАЛТГҮЙ & УДИРДЛАГАГҮЙ ТӨР ЗАСАГ ... 2022-03-15 202.126.89.215

СҮҮЛИЙН 3 ЖИЛД МОНГОЛД БАРАА, ТАВААРЫН ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ, ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БҮХ ТӨРЛИЙН БАРААНЫ ҮНЭ 2-4 ДАХИН ӨСЧИХӨӨД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БНАА ???? ЯДАЖ ТӨР ЗАСГААС ЯМАР ХЯНАЛТ, УДИРДЛАГА ГЭЖ АЛГАААА ??????

Avatar

Зочин 2022-03-15 202.131.245.243

Уул уурхайн орлого Монгол Улсад монголын банкууаар орж ирэхгүй, гадаадын банкуудад байрлаж байгаа цагт валютын нөөц хэзээ ч нэмэгдэхгүй. Үүний хамгийн том жишээ нь Оюу толгой. Үүнийг захын оюутан л мэднэ. Энэ бол шинжлэх ухааны нээлт биш.

Avatar

ИРГЭН 2022-03-15 66.181.167.254

ЯМАР АЙХТАР НЭЭЛТ ХИЙСЭН ГАРУУД ВЭ? НААДАХЫГ ЧИНЬ 7 БУУДЛЫН ДОЛЖИН ЭМЭЭ БАС ЯРЬЖ Л БАЙСАН.

Avatar

Санаагаа илэрхийлээд бичих ч зай өгөхгүй юмдоо... 2022-03-15 119.40.98.106

Хэхэ… харин тийн. Экспорт нэмэгдэхгүй бол валют-ийн нөөц нэмэгдэхгүй гэдгийг хэлж өгч гялайлгалаа. Баярлалаа гэдэг юм уу хаашаа юм. Худлаа шаасан эдийн засагч нэртэй поп-ууд гэж эднийг хэлээд байгаа юм шүү. Лакшми гэдэг энэ нөхөр 20 жил өрсөлдөх чадвар энэ тэр гэж амь зуулаа. Хийсэн бүтээсэн юм байхгүй. Одоо монгол улс дампуурах гэж байна гэж хүмүүсийг айлгаж эхэлсэн байгаа юм. Яаж ингэж худлаа бүлт үсэрч чадаж байнаа. 2 саяын цалинтай хүн 100 сая-ын ипотек зээлтэй байх хэвийн.

Avatar

Оноч 2022-03-15 119.40.98.106

Үндэсний нийт бүтээгдэхүүн, эсвэл дотоод нийт бүтээгдэхүүн гэдэг чинь улс орны хэмжээнд ЦАЛИН гэж ойлгож болно. Монгол улс 12 тэрбум эдийн засагтай, эсвэл ҮНБ-тэй гээд байгаа нь Монгол улс 12 тэрбумын цалинтай гэсэн үг. Жил бүр ийм мөнгө олж, үрнэ. Гэтэл 30 тэрбумын зээлтэй, үүнээс 8-9 тэрбум нь улсын зээл байхад л монгол улс дампуурлаа гэж хүмүүсийг айлгаж, амь зогоодог л эдийн засагчид. Яг ийм харьцааны зээлтэй байгаа АНУ, Япон зэрэг улсууд дампуурах уу.

Avatar

Оноч 2022-03-15 119.40.98.106

Гэхдээ, энд авсан зээлийн үр ашгийн асуудлыг яриагүй шүү. Авсан зээлээ үрэн таран хийж, хулгай луйвар хийхийг хамгаалах гэсэнгүй. Авсан бол заавал үр ашигтай байлгах ёстой.

Avatar

Оноч 2022-03-15 119.40.98.106

Хаха… ийм л нээлт хийдэг эдийн засагчидтай улс шүү дээ… нээрээ тийм бна шүү. экспортоо нэмэгдүүлж, валютийн нөөцөө ахиулах ёстой байсан байна шүү.

Avatar

ard 2022-03-15 202.9.46.221

нам дагасан өлөн хулгаачуудаасааа зээлэээ буцааж олж ав 5 тэр бум долартайл гээ байсан саяхан яахаараа 3 болчихдог юм лалруудааа

Avatar

zochin 2022-03-15 202.131.251.130

hucheer 2 jil dollariig 2850 deer barilaa shuu dee. ter bolgond ulsiin mongo ursaad baisan hereg. 3 terbumtai uldsen n ih yum. sul tavisan bol dollar 2 jiliin omno 3000 hol davah baisan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж