Роман Абрамовичийн эзэнт гүрний төгсгөл ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Роман Абрамовичийн эзэнт гүрний төгсгөл ирлээ

Роман Абрамовичийн эзэнт гүрний төгсгөл ирлээ

"SMG" буюу Саудийн Арабын Медиа групп Английн хөлбөмбөгийн Челси клубыг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авъя гэх саналыг орос тэрбумтан Роман Абрамовичид тавьжээ. Бизнесмен Абрамовичийн хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 2-ны өдөр дэлхий, Европын аварга болсон клубээ итгэмжлэгдсэн хүмүүстээ хүлээлгэн өгч буйгаа зарлаж, удалгүй худалдана гэсэн.

Тэгвэл Челсигийн үнэнч хөгжөөн дэмжигч Мохамед Алкерейжигийн удирддаг Ойрхи Дорнодын хамгийн том медиа байгууллага “SMG” тус клубыг худалдан авах эхний саналаа тавив. Тус группт Саудын Арабын язгууртан Мохаммед бин Халид Аль Сауд санжүүгийн тусламж үзүүлэх аж.

Их Британийн Засгийн газар Роман Абрамовичийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэдэг утгаар нь дарамт, шахалт үзүүлж, түүнд болон түүний эзэмшлийн газруудад хориг тавиад байгаа билээ. Ийнхүү аргаа барсан Абрамович өөрийн Англи дахь бизнес, үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байна.

Дэлхийн хэд хэдэн улсад үйлчилгээгээ нэвтрүүлсэн үүрэн телефоны оператор “Three” болон Өмнөд Солонгосын алдарт автомашин үйлдвэрлэгч “Hyundai” зэрэг компаниуд Челситэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байна. Роман Абрамович 2003 онд Лондон хотын цэнхэр өмсгөлтэй клубыг худалдан авснаасаа хойш чамгүй хөрөнгийг зарж, хүртэж болох бүхий л цомыг хүртсэн.

Челсигийн шинэ эзэн болох өндөр магадлалтай Мохамед Алкерейжи нь “SMG”-ийг удирддагаас гадна аавынхаа үүсгэн байгуулсан “the Engineer Holding Group”-ийг эзэмшдэг нэгэн. Тэрбээр урьд нь Их Британид амьдарч, Касс бизнесийн сургуульд сурч, “Deutsche” банканд ажиллаж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж