Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодов

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодов

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодов
@•ò”[“y•U“ü‚è‚ð”â˜I‚·‚鉡jÆƒm•xŽm‚Q‚S“úA“Œ‹žE–¾Ž¡_‹{i‘ã•ŽB‰ej

Мэргэжлийн сүмо бөхийн харү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2022.03.14/ Осака хотын Эдион аренад боллоо. Эхний өдөр комүсүби Хошорюү С.Бямбасүрэнг давж, сайн эхлэлийг тавьсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Дайэйшод өвдөг шороодож, анхны ялагдлаа амсав. Барилдааны даваа сэкивакэ асан Дайэйшо “Эхний дайралт минь хүчтэй байж чадаагүй ч барьцаа ахиулж чадлаа. Яг энэ эрчээрээ маргааш барилдана” гэжээ.

Харин башёгийн эхний өдрөө ялагдсан Ичиножо А.Ичинноров өчигдөр озэки Такакэйшотой тааран барилдаж, давлаа. Өдгөө 28 настай түүний хувьд энэ удаагийн башёд сайн барилдвал цолоо ахиулах бүрэн боломжтой. Хүчтэй өрсөлдөгчөө давсан Ичиножо “Яг энэ эрчээрээ л цаашдаа барилдмаар байна. Тэгэж чадвал сайн зүйлс тохионо гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэгвэл Асашорюү аваргын үеэл комүсүби Хошорюү С.Бямбасүрэн тааруу эхлэлийг тавиад байна. Эхний өдөр аваргад өвдөг шороодсон тэрбээр өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэнд унав. Эсрэгээрээ Кирибаяама хоёр даваатай, нэг ч унаагүй явна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан хоёр даваатай яваа бол Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр унаатай явна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж