"Архиар шахвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ" | News.MN

"Архиар шахвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ"

"Архиар шахвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ"

"Архиар шахвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ"

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа.


-“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган өчигдөр /2022.03.14/ Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол эрчүүдийг архи ууж байна" гэдэг үгийг онцлон хэлсэн. Монголд архидалт хэр газар авсан юм бэ. Харин ч нэг үеэ бодоход иргэд архийг зохистой хэрэглэдэг болсон юм биш үү?

-Чухам юутай жишиж, Монголд архидалт хэвийн хэмжээнд байна гэж үзэж байна вэ. Амьдралын гүнд судалгаа хийж, тэр хүмүүстэй ажиллаж, амьдарч буй хүний хувьд нийгэмд архидалт улам газар авч байна. Учир нь энэ асуудал эрчүүдээс хальж, эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдсэн. Гудамжинд архинд донтох эмгэгтэй залуус олширчээ. Тэр дунд эмэгтэйчүүд ч цөөнгүй байгааг харж байна шүү дээ.

Миний хувьд одоо архины зохистой хэрэглээ гэдэг үгийг шүүмжилж, тэмцэхээ больсон. Тодорхой үе шатанд зорилго маань хүрч, ханалаа. Би монгол эрчүүдийн төлөө олон жил тэмцсэн. Энэ асуудалд төрийг хөдөлгөх гэж зарим чиг үүргийг сайн дураараа гүйцэтгэж, өөрсдийгөө зовоож, дэмжлэг тусламж гуйж явсан байна. Одоо төрөөс энэ бодит байдлыг олж хараад, үндэсний чуулган зохион байгуулж, онол арга зүйн зөв шийдэл гаргаж байгаа нь сайшаалтай.

"АРХИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ҮЕД ЭРГЭЭД ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ"

-Тэгэхээр архины зохистой хэрэглээ гэж байхгүй гэсэн үг үү?

-Энэ үг нь өөрөө их сонин юм. Архи, тамхины реклам дээр зохистой хэрэглээ гэдэг үгийг бичдэг. Тэр үгийг нь төрийн байгууллага авч, иргэдийг зохистой хэрэглэ гэж уриалж болохгүй. Та архийг хэрэглэхгүй байх боломж байсаар байтал заавал архи хэрэглэ гэдэг нь дэмжиж байгаагаас ялгаагүй. Хүнсэндээ махыг зохистой хэрэглэ гэж хэлж болно. Харин архи бол байнга хэрэглэх ёстой зүйл биш. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд архийг зохистой хэрэглэж болдог юм байна гэж ойлгож байна.

Би энэ бүхнийг 20 жилийн туршлагаараа мэдэж байна. Архинд донтохын зовлонг мэдэхгүй хүн л зохистой хэрэглээ гэж ярьдаг. Би эхэндээ их эмзэглэж, шүүмжлэлтэй ханддаг байсан. Одоо бол шүүмжлэхгүй буянаараа болог. Архийг хэтрүүлэн хэрэглэсэн үед эргээд зохистой хэрэглэх боломжгүй болдог юм.

-Та өнгөрсөн хугацаанд нэг ч архи амсаагүй гэж үү?

-Би 20 жил архи огт амсаагүй. Би одоо архийг зохистой хэрэглэж болно доо. Дахин архи хэрэглэвэл тархин дахь голомт сэрж, намайг хуучин байдалд минь оруулна. Тэгэхээр би залуу үедээ хандаж хэлэхэд архийг зохистой хэрэглэсээр байгаад хэрэглээний хүнд түвшинд орчихов оо. Би ч бас залуу явсан. Насан туршдаа өөр өөртэйгөө тэмцэж амьдрах амар биш. Маш хурдан хугацаанд стресстэнэ, бухимдана. Би энэ талаар “Архинаас гарна гэдэг бол насан туршийн тэмцэл” гээд номоо бичиж байна.

-Хэд дэх ном нь вэ?

-Миний 25 дахь ном л доо.

-Чуулганы үеэр СЭМҮТ-өөс Монголд архины хамааралтай 90 мянган иргэн байна гэдэг судалгааг танилцуулсан. Энэ хэр бодитой тоо вэ?

-Ингэхийн тулд архи уусан бүх хүнээс үндэсний хэмжээний судалгааг асар их хөрөнгөөр хийх шаардлагатай болно. Өмнө нь 2008, 2009 онд олон улсын байгууллагаас томоохон судалгааг хийж байсан. Харин СЭМҮТ-өөс энэ жил архины хамааралтай 90 мянган хүн байна гэж үзэж байна. Тэр хүмүүс бүгд өвчтөн биш. Энэ дотор манай эрхэм дарга нар ч явж байгаа. Энэ тоо яаж гарсныг судалгааны байгууллагаас нь асуусан дээр байх. Хэрэв үнэхээр 90 мянган хүн байвал СЭМҮТ-ийн боломж хаана нь ч хүрэхгүй. Тэр 90 мянган хүнээс архийг хэтрүүлэн хэрэглэгч нь хэдэн хувь, донтох эмгэгтэй нь хэдэн хүн байгааг нь сайн мэдэхгүй юм.

Ямар ч байсан миний судалснаар хүнд сонирхол шохоорлын үе гэж бий. Энэ үед хамт олон, найз нөхөдтэйгөө дарвиж, ганц нэг пиво, архи ууна. Хоёрдугаарт, архийг хэтрүүлэн хэрэглэх үе. Гуравдугаарт, архинд донтох эмгэг гэж ангилдаг. Хамгийн гол нь архинд донтох эмгэг цаашлаад архины тэнэглэл болж, хэзээ ч эдгэрэшгүй шинж чанар руу орно. Энэ бүхэнд хийх, эмчилгээ, үйлчилгээ өөр өөр байдаг. Жишээлбэл, архийг хэтрүүлэн хэрэглэгч буюу сонирхогч хүмүүст соён гэгээрүүлэх үйлчилгээ илүү үр дүнтэй байдаг бол архинд донтсон, тэнэглэлтэй хүмүүст сэтгэл санаа, наркологийн эмчилгээ, тусламж хэрэгтэй байдаг. Архинд донтох эмгэгтэй хүний хувьд архинаас гарах нь насан туршийн тэмцэл болдог.

"ХҮНИЙГ АРХИНААС ГАРГАНА ГЭДЭГ НАСАН ТУРШИЙН ТЭМЦЭЛ"

-Ж.Цогтсугарын тэмцэл 20 жилийн дараа ахиж, дээрдэв үү эсвэл бүр дордов уу?

-Байдал үнэхээр дээрдсэн. Яагаад гэхээр 20 жилийн өмнө надад өөрийн гэсэн бодлого байсан. Ж.Цогтсугар гэдэг хүн ганцаараа энэ асуудалд дугараад хэн ч сонсохгүй юм байна. Шийдвэр гаргагчдад ямар замаар нөлөөлж болох вэ гэдгийг бодсон. 10 жилийн өмнө гэхэд Жендерийн үндэсний хороо, олон улсын байгууллага, СЭМҮТ, салбарын яамтай хамтран ажиллаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Сүүлдээ биднийг ойлгож, хамтарсаар байгаад төрийн бодлогод орж чадсан.

Энэ асуудалд эмэгтэйчүүд маань илүү мэдэрч, бодлогын түвшинд хэрэгжүүлэх энэ том компанит ажлыг эхлүүлсэн. Анхны үндэсний чуулганыг УИХ-ын эмэгтэй гишүүн санаачлан зохион байгууллаа. Энэ бүхэн миний олон жил хүлээсэн ажлын үр дүн мөн.

-Монголд архидалт гэдэг зүйл үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрсэн нь үнэн үү?

-Хүний аюулгүй байдлыг ярих ёстой. Хэрвээ хүний аюулгүй байдалд архидан согтуурал нөлөөлдөг бол нэг хүнд есөн литр архи ногдох юм бол ДЭМБ-аас архи хэрэглээний хувьд аюул учирсан улс орон гэж үздэг. Монголд янз бүрийн тоо хэлж байна.

Сүүлд нэг мэргэжлийн байгууллагын судалгаанаас харахад нэг хүнд ногдох архи 28 литр байна гэж сонссон. Тэгвэл 28 литр буюу гурав дахин их хэрэглээтэй улс болж байна. Архины хэрэглээний хувьд аюул учирсан бол хувь хүнд аюул учирна. Хүнд аюул учирч байгаа бол үндэсний аюулгүй байдлын түвшин алдагдаж, өнөөдөр эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр бага байгаа нь бодит үр дүн юм.

-Та нийгэмлэгээ ажиллуулж байгаа юу. Энэ хугацаанд хэчнээн хүнийг архинаас гаргав?

-Миний шавь нар архины хэрэглээ ба зөв амьдралыг сурталчилсан өөрсдийн клубээ нээж байна. Гэр бүлийн хүрээнд өөрсдөө архигүй амьдрах үзэл хандлага руу орж байна. Нийгэмлэг маань үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Архины асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй иргэдтэй тодорхой түвшинд хамтарч ажиллаж байна. Хүнийг архинаас гаргана гэдэг насан туршийн тэмцэл. Тийм учраас хандсан хүн болгоноо тоолж байсангүй.

"ХҮНИЙГ АРХИАР ШАХВАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ"

-Монголын эрэгтэйчүүдийн холбоотойгоо хамтран ажилладаг уу?

-Холбооны ерөнхийлөгчөөр нь Д.Бадамцэцэг гэх эмэгтэй ажилладаг байсан. Нэг зорилго чиглэлтэй юм чинь хамтран ажилладаг. Харин манай байгууллага байгуулагдахад Д.Бадамцэцэгийн үүрэг их. Бид анх тэр хүнийг хараад ичсэн. Эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн холбоо байгуулахаар бид хаана явж байна гэж бодогдоно биз дээ.

Тэгээд би чинь 20 гишүүн төрийн бус байгууллагатай нийгэмлэгээ байгуулсан. Одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байна. Бид одоо гэр бүл рүү хандсан байгууллага болох зорьж буй.

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Таны зүгээс энэ хуульд ямар санал хэлсэн бэ?

-Зөрчлийн хуульд хүүхдийн дэргэд архидан согтуурч болохгүй гэдэг саналыг хэлж, хориглосон. Өнөөдөр шинэ зууны залуучуудыг өнгөрсөн зууны аргаар ичээх, гутаах, хашраах, үзэн ядах, торгох хэлбэрээр шийтгэх үү. Эсвэл дэлхийн хөгжингүй орнуудын загвараар соён гэгээрүүлж, оюун санааг нь өөрчлөх дараагийн үйлчилгээний газруудыг байгуулах шаардлагатай юу гэдэг асуудал гарч ирнэ.

Архинд донтох нь насан туршийн өвчин учраас нийгэмд түшиж тулах төвийг олноор байгуулах хэрэгтэй. Миний хувьд өнөөдөр дөрвөн сая төгрөгийн түрээс төлж энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлж байна. Төрөөс ийм байгууллагыг байгуулж, хүмүүсийг хүлээж авдаг газрыг байгуулах хэрэгтэй гэдэг саналыг тусгасан.

Мөн хэрэглээний хүчирхийлэл гэдгийг хуульд тусгасан. Хүчирхийлэл гэдэг нь хүний бие махбодь, сэтгэл санаанд санаатай болон санамсаргүйгээр хүсээгүй байхад нь гэмтэл учруулахыг хэлдэг. Тэгвэл хэрэглээний хүчирхийлэл гэдэгт хүн хүсээгүй байхад архиар шахахыг хэлнэ. Хүмүүс амьдрал дээр бие биенээ архиар шахдаг шүү дээ. Жишээлбэл, "Чи залуу хүн байна хол явна. Даргын хундагыг тат” гэх мэтээр архи уугаагүй нь төлөө бусдын өмнө буруутай юм шиг хандлага гаргадаг. Бид ийм хүчирхийлэлд байнга өртөж ирсэн. Хүнийг архиар шахасны улмаас тухайн хүн гэмт хэрэгт өртөж, амь насаа алдвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Хэдхэн хоногийн дараа Цэргийн баяр болох гэж байна. Монголчууд баярыг их өргөн тэмдэглэдэг. Баярын ширээнд архи заавал байх ёстой юу?

-Миний хувьд эмэгтэй хүмүүсээс ганц л зүйл гуйдаг. Эрчүүдийг архи уусны дараа буруутгаж, зэмлэдэг. Гэтэл эрчүүдэд ч гэсэн уйлах нулимс гэж бий. Сайхан бүсгүйчүүд архи бариад “Эр хүн л юм бол энийг татчих” гэдэг. Тэр сайхан эмэгтэйн өмнө эр хүн гэдгээ харуулахын тулд архи ууж таарна биз дээ. Тэгэхээр охид бүсгүйчүүд минь архи уухгүй байгаа эр хүнийг хүчтэй гэж харж, дурламаар сайхан гэж хэлж магтаарай. Бид баяр гэхээр архитай тэмдэглэж байвал аз жаргалтай байх юм шиг хандлагад дэндүү дассан байна. Манай нийгэмлэгийн зүгээс соён гэгээрүүлэх ажлыг Соёлын яамтай хамтарч хийх бодолтой байгаа.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-15 213.87.136.41

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Архи & Тамхи 🚫🚫🚫 2022-03-15 202.126.88.60

📌 ТАМХИНЫ ХУУЛЬ ТУН САЙН ХУУЛЬ БАЙСАН. 🚭🚭🚭
📌ОДОО АРХИНЫ САЙН ХУУЛЬТАЙ БОЛЧИХ ЮМСАН.

Avatar

Зочин 2022-03-15 192.82.73.211

Цогтсугар аа одоо больж үз. Сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухаан судлаад дараа нь наад архины эсрэг бодлого шийдвэр ярь. Хувь хүний архинаас гарсан туршлага ярьж явдагаа боль. Хүн төрөлхтөн хэрэглээнээсээ согтууруулах ундааг халаагүй цагт аль улс оронд хэрэглээ байсаар байна. Өнөөдрийг 1990-ээд онтой бүү харьцуул. Өнөөгийн залуучуудын хандлага их өөр болсон шүү

Avatar

Зочин 2022-03-15 64.119.19.218

х***а нар л нэг их ёроолыг нь үзүүлээд л шахаад байдаг. Хятад арга барагдахгүй

Avatar

Зочин 2022-03-15 64.119.19.218

Япончууд өөрөө өөртөө архи хийж огт уудаггүй, зөвхөн хажуугийн хүн хийж өгнө.Хийж өгсөн архийг уухгүй бол шахна гэсэн ойлголт байхгүй. Харин уувал хажуугийн хүн хийж өгөөд л байна. Шахсан хүнд хатуу шийтгэл үр дагавраар ногдуулах нь маш зөв.

Avatar

Зочин 2022-03-15 150.129.142.48

бас л шоронжуулах юм яриад эхэллээ. Ямар ядаргаатай юм бэ? Хүнтэй ганц хундага тулгаад хэрэгтэн болох юм уу? хаашаа янзын нийгэмд амьдраад байна вэ?

Avatar

Зочин 2022-03-15 59.153.115.161

Хулгайчаа наад ялзарсан толгойгоо эмчил.Монголчууд юу ч хийж чадахгүй Тэгээд архидана.Архинд толгойгоо идүүлсэн үй олон хүмүүс байна.Нийгэм бүхлээрээ ийм хог шаар байхад юуны чинь хөгжил дэвшил байх юм.Архидалт бол ковидаас ч аюултай өвчин болчоод байна. Гадны болон гадныханд худалдагдсан хулгайчууд л монголчуудыг архинд донтуулж байж, байгаа жаахан газрын баялагийг нь ховх хорох санаатай байдаг биз

Avatar

Зочин 2022-03-15 202.126.89.215

АМЕРИКАД ЭЛДЭВ НАЙР НААДАМ, ШОУ ЦЭНГЭЭН ДЭЭР ОЧООД УУЖ, ИДЭХЭД ТУХАЙН ХУВЬ ХҮНД НЬ СОНГОЛТЫГ НЬ ҮЛДЭЭДЭГ ГЭНЭ БИЛЭЭ !!!! ХАРИН БИЕНЭЭ УРУУ ТАТАЖ, УРИАЛЖ, ШАХАЖ ШААРДАЖ УУЛГАЖ, ИДҮҮЛДЭГ БОХИР, БҮДҮҮЛЭГ , ГАЖ БУРУУ ЁСЗҮЙ МОНГОЛД Л БАЙДАГ ГЭНЭ БИЛЭЭ, ҮҮНИЙГЭЭ 100 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ОРОС АХ НАРААСАА СУРСАН ГЭЖУУГААА ….

Avatar

Зочин 2022-03-15 59.153.115.161

Бүү худал ярьж иргэдийн толгойг эргүүл. Хөрөнгөтний нийгэм энэ талаар ёстой хамгийн ялзарсан нийгэм. Хүний эрх ярьж, ялангуяа залуусыг ямар ч ёс зүүгүй араатан болгодог нийгэм. Бүр сургуулиудад сурах сурахгүй нь тэдний эрх гэж дурьгүйлна. Бүр 12 наснаас хар тамхинд орох хадлагатай. 8-р анги төгсөгсдийн 50 хувь нь үсгэж уншдаг мэдлэггүй шахуу гэж ярьдаг .Залуусын ёс зүй бүр ч хэцүү, баар цэнгээний газраар архи дарс зугаа цэнгэл хөөцөлдөөд 40 хүрхэд гэр бүл, үр хүүхэдгүй,арчаагүй гозон толгойну

Avatar

Зочин 2022-03-15 202.21.107.78

Нийгмийн ухамсар дээшилтэл цаг хугацаа их орох юмдаа.Архигүй бол хамаг хүсэл нь биелэхээ байчихдаг байхдаа.

Avatar

Зочин 2022-03-15 202.21.109.47

ehner chin uhcheed baihad salsan ch basain huuchin hanilaj yavsn bol yadaj ehner dursaach arhi yariaad

Avatar

Монголд одоо 2022-03-15 202.126.88.61

МОНГОЛД ЭРС НЬ УУЖ ИДЭЭД, ЭМС НЬ БИЕЭ ГОЁЖ ГООДООД, ЦӨМӨРӨӨ ПРИУС УНАЧИХААД ӨДӨРЖИН ЗАМ БӨГЛӨНӨ, ХҮН НЭГ БҮР НЬ ӨӨРИЙГӨӨ ОЛООГҮЙ ТУЛ БУСДЫГАА ЗҮГЭЭР Л ХҮҮХЭД ШИГ ДАГАЖ ДУУРАЙНА , БУСАД НЬ ХОТ ЯВБАЛ ХОТРУУ ШИЛЖИНЭ, ХЭН НЭГ НЬ БАЙР ЛИЗИНДВЭЛ БАЙР ЛИЗИНДЭНЭ, ХЭН НЭГ НЬ АНГЛИ ХЭЛ СУРВАЛ АНГЛИ ХЭЛ СУРНА, БУСАД НЬ БАРИЛГАЧИН БОЛВОЛ БАРИЛГАЧИН БОЛНО….ЯМАР Ч ЗОРИЛГОГҮЙ, ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ УРСГАЛААРАА АМЬДАРЦГАЖ БНАДАА….

Avatar

Зочин 2022-03-15 202.126.89.61

Юм болгонд зохистой хэрэглээгээ баруун шиг барьж суртал ахиад 30 жил шаардлагатай.Тэрийг жамаар нь хүлээвэл улс орон нь тэсэхгүй.

Avatar

Зочин 2022-03-15 124.158.113.3

haha

Avatar

Зочин 2022-03-15 66.181.190.56

танд амжилт хүсэе

Avatar

Зочин 2022-03-15 72.196.192.250

Хараажаар өөрөө хар архичин бна.

Avatar

Зочин 2022-03-15 162.17.74.25

Согтуу юм шиг л харагдаад байнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж