Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлав

Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлав

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр (2022.03.14) 19:00 цагаас шуурхай хуралдаж, ханиад томуугийн тархалт их байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд томуугийн өвчлөл 24 хувь, орон нутгийн хэмжээнд 21 хувьтай байгаа учраас Орхон аймагт өчигдөр анхлан энэ шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл хэд хэдэн аймаг халдварын тархалтыг бууруулах зорилготойгоор цэцэрлэгийг 14 хоног хязгаарлах санал гаргаад буй аж.

Агаар дуслын замаар халдвар авч, эмнэлэгт хэвтсэн нийт хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа учраас эрсдэлийг тооцоолж, энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус аймгийн онцгой комиссын хуралдаанаас гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног хувийн болон төрийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

Дарханы эмнэлгийн хүүхдийн тасаг өндөр ачаалалтай байгаа бөгөөд риновирусээр өвдсөн хүүхдүүд их байгаа гэв. Тодруулбал, нийт хүүхдүүдийн 14,71 хувь тус төрлийн вирус, томуугаар өвджээ. Ингэснээр аймгийн хэмжээний дэгдэлттэй болж, таван үе шатны дөрөвдүгээрт хүрсэн байна. Мөн амбулаторит үзүүлсэн 160 хүүхдийн 80 хувь 0-9 насныхан байгаа аж. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 28-ныг хүртэл хязгаарлалаа.

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл ихэссэн учир сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хаахаас өөр аргагүй болсон. Тус насны бүлэгт багтах хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллах боломжтойг судална гэдгийг онцлов.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад, ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа аж. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанаас түр хугацаанд тусгаарлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

ТОМУУ, РИНОВИРУСЭЭС ГАДНА МЕНИНГИТИЙН ТАРХАЛТ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхдүүдийн дунд менингококкт буюу менингит өвчний халдвар бүртгэгдэж буйг анхааруулж, эцэг эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхааруулсан. Энэхүү өвчин маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй бөгөөд агаар дуслын зам болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг.

Хамгийн ноцтой нь, бага насын хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг ажээ. Эрүүл мэндийн яамнаас "0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандаарай" гэж зөвлөж буй юм. Гэвч эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхэд бүрт хүрч ажиллахад учир дутагдалтай байгаа нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж