Үлэг гүрвэлийн олдворыг өндөр үнээр борлуулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн олдворыг өндөр үнээр борлуулахыг завджээ

Үлэг гүрвэлийн олдворыг өндөр үнээр борлуулахыг завджээ

Өмнөговь аймагт палеонтологийн олдворыг хууль бусаар тээвэрлэж, Улаанбаатарт  бусдад худалдаалах гэж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Энэ тухай иргэний мэдээллийн дагуу эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат таван хүн үлэг гүрвэлийн олдворыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Тэдэнд холбогдох хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Уг олдворыг Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд шинжлүүлэхэд урьдчилсан байдлаар хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор болох нь тогтоогджээ. Энэ талаар тус хүрээлэнгээс тодруулбал, “Өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн олдвор болохыг нь шинжилгээгээр тогтоосон.  Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргаж байгаа. Үүний тулд олдворт газрын ойр орчимд нутагладаг иргэдийг соёлын өвийн тухай мэдээлэлтэй болгох хэрэгтэй” гэлээ.

Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Иймд соёлын өвийн олдворын хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж