ШӨХТГ цементийн үнэ нэмсэн үйлдвэрүүдэд шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

ШӨХТГ цементийн үнэ нэмсэн үйлдвэрүүдэд шалгалт хийнэ

ШӨХТГ цементийн үнэ нэмсэн үйлдвэрүүдэд шалгалт хийнэ

Барилгын материалын үнэ өссөн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн. Цементийн үнэ хөл хорио тогтоосон хоёр жилийн хугацаанд 30 хувиар өссөн бөгөөд импорт 33 хувиар буурчээ. Улмаар цементийн хэрэгцээгээ дотоодын аж ахуй нэгжүүд хангаж эхэлсэн байна.

2020 оны арванхоёрдугаар сард тонн цемент 190 мянган төгрөг байсан бол 2022 оны гуравдугаар сард 250 мянган төгрөг болон нэмэгдээд буй.

Цементийн үнэ өсөх гол шалтгаан нь түүхий эдийн үнэ, ханш, тээврийн өртөг, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэж аж ахуй нэгжүүд мэдээлсэн байна. Хэдийгээр дотоодын үйлдвэрлэл явагдаж байгаа ч үнэ сар ирэх бүрд өсч байгаад иргэд бухимдаж буй. Өнөөдрийн байдлаар 300 мянган тонн цементийн нөөцтэй бөгөөд цаашдаа үйлдвэрүүдийг бүрэн ажиллуулах шаардлага гарч байгаа аж. Улмаар цементийн үйлдвэрүүдэд нарийн хяналт шалгалт хийхийг ШӨХТГ-аас хүссэн байна. Энэ дагуу тодорхой хугацаанд хяналт шалгалт хийхээр болжээ.

Монгол Улсад одоогийн байдлаар цемент үйлдвэрлэдэг дотоодын тав, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани ажиллаж байгаа юм.

Цементээс гадна барилгын гол нэрийн барааны үнэ ч өнгөрсөн хугацаанд өссөн. Энэ нь худалдаа эрхлэгчдийн эрх ашигтай хамааралтай учир иргэдийн хүсэлтийн дагуу шууд шалгалт хийж, зөрчилд тооцож болохгүй аж. Тиймээс эхний ээлжид цементийн үнийн өсөлтөд мэргэжлийн байгууллагууд анхаарах юм. 2020 оноос хойш үнэ нь тогтмол өссөн барилгын материалыг нэрлэвэл:

  • Хар, цагаан замаска- 20 кг савлагаатай нь 14-23 мянга, задгайгаар 8-12 мянган төгрөг
  • Будаг- Литрийн савлагаатай нь улсаас шалтгаалж 5-18 мянган төгрөг
  • Хар цаас- Нимгэн, зузуун чулуутай эсэхээс  хамаарч 50-65 мянган төгрөг
  • Шилэн хөвөн- Хятад 40-48, Орос 95-110 мянган төгрөг
  • Цемент- Тонн нь 220-310 мянган төгрөг
  • Шахдаг хөөс- Куб нь 240-320 мянган төгрөг
  • Булан тор-28-32 мянган төгрөг байна.

Дээрх гол нэрийн барилгын материалын үнэ 2020 оны аравдугаар сараас хойш 10-30 хувь нэмэгджээ. Тиймээс холбогдох яам болон мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажиллахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж