Белград хотод Оросыг дэмжсэн авто жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Белград хотод Оросыг дэмжсэн авто жагсаал боллоо

Белград хотод Оросыг дэмжсэн авто жагсаал боллоо

Белград хотод болсон Оросыг дэмжих жагсаалд хэдэн зуун автомашин оролцсон гэж арга хэмжээг зохион байгуулагчид “ТАСС” агентлагт мэдээлэв. Жагсаал зохион байгуулагч "Народна патрола" олон нийтийн байгууллага эхний ээлжид 200 автомашин, мотоцикл бүртгэгдсэн гэж мэдээлэв.  Жагсаал Ням гаригийн өглөө эхэлсэн байна.

Орос, Сербийн далбаа, Донецк, Луганск Ард улсын далбаа, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хөргөөр чимэглэсэн машинууд Белградын төв гудамжаар эргэлдэж байв. Бусад замын хөдөлгөөнд оролцогчид тэднийг машины дуут дохиогоор угтан авч, хажуугаар өнгөрч буй хүмүүс гараа даллан мэндчилж байжээ. Белград нь Сербийн нийслэл юм. Жагсаал Оросын элчин сайдын яамны гадаа  болж өчигдөр орой  өндөрлөсөн байна. Оролцогчид машинаасаа бууж "Орос, Сербүүд үүрд ахан дүүс", "Орос, Серби – Бидэнд ЕХ хэрэггүй", "Путин, бид чамайг дэмжиж байна" гэсэн уриа лоозон барьжээ.

Эх сурвалж: Tass 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж