"Орос, Украины ерөнхийлөгч нарын уулзалтыг өнөөдөр товлох ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Орос, Украины ерөнхийлөгч нарын уулзалтыг өнөөдөр товлох ёстой"

"Орос, Украины ерөнхийлөгч нарын уулзалтыг өнөөдөр товлох ёстой"

Украины ерөнхийлөгч Зеленский “Киев, Мосвкагийн албаныхны дөрөв дэх уулзалтаар хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг заавал товлон, зөвшөөрөх хэрэгтэй” гэж өнөөдөр мэдэгдэв.  Зеленский мөн “Манай төлөөлөгчид ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах зайлшгүй даалгавартай. Учир нь тус уулзалтыг дэлхий дахин хүлээж байна. Энэ хэцүү үед ганц тус уулзалт л үр дүн авчирна” хэмээн нэмж тэмдэглэв.

Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия "Страна" мэдээллийн цахим хуудсанд өнөө өглөө "Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ нь  онлайн хэлбэрээр эхэлнэ" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, "Гуравдугаар сарын 14-ний  яриа хэлэлцээ 10:30 цагаас эхлэн, онлайн хэлбэрээр  явагдана" гэв. Гэхдээ цагийн бүсийг тодорхой заагаагүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “ТАСС” агентлагт хэлэхдээ, "Москва, Киев хоёрын ээлжит хэлэлцээ даваа гаригт онлайн хэлбэрээр явагдана" гэсэн байв. Песков мөн Украинтай хийх онлайн хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж, өмнөх уулзалтуудын нэгэн адил оролцоно гэдгийг онцолсон байна.

Орос-Украины хэлэлцээний  эхний шат хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болсон бөгөөд хэлэлцээ таван цаг үргэлжилсэн ч үр дүнд хүрээгүй. Харин хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар  сарын 3-нд Беларусийн Беловежская Пуща хотод болсон. Хэлэлцээрийн үр дүнд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд хүмүүнлэгийн коридор нээх тохиролцоонд хүрсэн аж. Төлөөлөгчид гуравдугаар шатны хэлэлцээг гуравдугаар  сарын 7-нд мөн Беларусь улсын Брест мужид хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. ОХУ-ын хувьд Украин “NATO” элсэхгүй, мөн Киев Москвагийн мэдэлд гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагт дайныг дуусгана гэж шаардаж буй.

Эх сурвалж: Тасс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж