Дундговь аймгийн Сайхан-Овоод хүчтэй шороон шуурга боллоо

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн Сайхан-Овоод хүчтэй шороон шуурга боллоо

Дундговь аймгийн Сайхан-Овоод хүчтэй шороон шуурга боллоо

НЭМЭЛТ:

Өнөөдөр /2022.03.14/ 18:00 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгуудын баруун хэсэг, Өмнөговь, Дорноговь, Дорноговь аймгуудын ихэнх нутгаар салхины хурд 18-20 метр секунд зарим үед секундэд 25 метрийг давж, ширүүсч байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаар салхи секундэд 20 метр секунд хүрч, шороон шуурга аюулын хэмжээнд хүрсэн байна.

Өнөө шөнө ихэнх нутгуудын өмнө хэсгээр шороон шуургатай, мөн нутгийн хойд хэсгээр хүйтэн байх төлөвтэй байна.

Хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Өнөөдөр /2022.03.14/ 14:00 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутаг, Архангай, Өвөрхайнгай, Өмнөговь, Дорноговь аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд 15 метр мекунд зарим үед 24-26 мерт секунд хүрч хүчтэй салхилан шороон шуурга шуурлаа.

2022 оны гуравдугаар сарын 14-нөөс 21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байна. Иймээс ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 15-16-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж