“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.03.14/ 10:00 цагт товлосон.
Гэвч шүүгдэгч тодорхой шалтгааны улмаас шүүх хурлыг ес дэх удаагаа хойшлуулав. Учир нь Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй аж.
Мөн шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний улмаас оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.
Дашрамд дурдахад, Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна" гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаах шийдвэрийг гаргасан юм.
Өмнөх шатны шүүхүүдээс гарсан шийдвэрүүдийг харвал:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан.
- Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус, тус хэрэгсэхгүй болгосон.
Харин Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт найман жилийн хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн.
Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Үүнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг долоон жил хорих болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.
mgl 2022-03-14 202.179.11.230
Tegeed luivardsan mungiig yah ve? Ar ger ni ashiglaad baij baigaa shuu dee. Ih mungu zavshuulaad hor uguud alchihval tegeed duusaa yu? Shudarga yos haana baina ve?
Зочин 2022-03-14 66.181.183.244
Элдэв шалтаг зааж хойшлуулсаар хэрэгтэн нас бардаг, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд хэдэн арван гэмт зальт этгээдүүд ял завшдагийг хэзээ болиулах вэ? Энгийн иргэнийг бол бараг л өдөрт нь ял оноогоод явуулдаг биз дээ. Ийм байхад хууль , шударга шүүхийн тухай яриад яах юм. Зүгээр л шүүгчийн үзэмжээр шүүнэ гэдэг ганц хуультай байвал ядахдаа хүнд ойлгомжтой байх болов уу.
Зочин 2022-03-14 213.87.138.182
>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-14 203.91.115.55
Хүн гэдэг амьтан хорвоо дэлхийд үзэгдээдл өнгөрдөг юм шүү дээ шунал тачаалдаа хөтлөгдөж иймэрхүү байдлаар дуусаж болохгүй шүү дээ Одоо цадаж ханахаа мэдэхгүй төр түмний хөрөнгийг булааж идэж байгаа улс төрч гэж өөрөсдийгөөнэрэлдэг нөхөд үүд иймэрхүү байдлаар л энэ хорвоогоос явна шүү дээ буруу замаар олсон мөннө хөрөнгөө та аьсанлаа хийгээд аваад явахгүй үр хүүхэдүүд чинь гай хорт хавтар болно
Зочин 2022-03-14 59.153.114.143
Батхүү мэдүүлгээсээ буцаад бүгдийг нь талигаач руу чихэхэд л чөлөөт иргэн болно.
Зочин 2022-03-14 202.55.188.109
Зээлтэй хумуус ухэхээр ур хуухдуудээр нь батлан даагчаар нь хамтран зээлдэгч нараар нь заавал телуулдэг бвйхад яагаад энэ шулмасын ер цайрж байна? Энэ 1 учиртай байхаа, аягуй бол ухсэн нэртэй хоосон авс булж хаяад нуурэндээ мэс засал хийж тас хувираад нууцхан амьдарч байгав даа
ЗОЧИН 2022-03-14 202.9.46.186
батхүү үхэхээр хэрэгийг нь хэрэгсэхгүй болгохыг хүлээж бга юмуу?
өөө 2022-03-14 139.5.216.42
Нямдорж бддаа араараа хамгаалж байгаа энэ луйварчинг
Ганаа 2022-03-14 202.179.24.21
Хэргэсгэхгүй болгох гэж ….мэнгэт өвгөний Жүжиг !!!!! Алтан шулам авгай нүүрээ нуугаад хил давжээ……Бузармаануудын хөрөнгийг хураагаад улсыг өргүй болгооч…..Хүрэлсүх Оюунэрдэнэ нар аа….монголын төр та нарын үeд ингэж доог орох гэж
Зочин 2022-03-14 66.181.160.24
Одоо Батхүү , Ганзориг , Сугар нар ҮХЭХ л шаардлагатай болж дээ – хэрэгсэхгүй болгодог юм байна .
Зочин 2022-03-14 66.181.181.105
батхүү гэгч чи ингэж амьд явж нүдний булай болж байхаар амиа хорлосон нь хамаагүй дээрдээ. амьтны нүдний булай
Зочин 2022-03-14 103.161.242.9
Алтан нас барсан уу. Нүүрээ хувиргаад яавж байна уу
Зочин 2022-03-14 103.80.210.183
ар гэр үлдсэн хөрөнгөөр нь төлүүлээч ээ_ үхлээ гээд иргэдийн зээлийг хаадаггүй л дээ.
Зочин 2022-03-14 202.21.109.47
Ene suuldee ulsiin baaatar bolood duusah baigoo p o sdaaa heden jil neg l** yal ogood horongo hurgaad nasaar suugalh gej avilga avah geed udagaada baidag umu