Пакистан: Энэтхэгээс пуужин харвасныг шалгахыг шаардаж байна | News.MN

Пакистан: Энэтхэгээс пуужин харвасныг шалгахыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Пакистан: Энэтхэгээс пуужин харвасныг шалгахыг шаардаж байна

Пакистан: Энэтхэгээс пуужин харвасныг шалгахыг шаардаж байна

Энэтхэг улсаас өнгөрсөн Бямба гаригт Пакистан улсын нутаг дэвсгэрт санамсаргүйгээр пуужин харвасан гэж мэдээлсэн.   Тэгвэл  энэ хэргийг хамтран шалгах шаардлагыг Пакистаны тал тавьжээ. Улмаар Энэтхэгийн дотоод мөрдөн байцаалт явуулах шийдвэрийг няцааж, олон улсын хамтын нийгэмлэгийг үүргээ гүйцэтгэхийг уриалав.

"Ийм ноцтой асуудлыг Энэтхэгийн эрх баригчдын өгсөн энгийн тайлбараар шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Пакистан мөрдөн шалгах ажиллагаанд хамтран оролцохыг шаардаж байна" гэж Пакистаны гадаад хэргийн яам мэдэгдэв.

Энэтхэг улс ердийн засвар үйлчилгээний үеэр "техникийн доголдол" гарсны улмаас Пакистан руу санамсаргүй байдлаар пуужин харвасан гэж мэдэгдсэн. Харин Пакистаны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсэгтэй орчинд тогтвортой байдлыг хангахад зохих үүргээ биелүүлэх ёстой гэж  дурдаад, хамтран мөрдлөг явуулахгүй бол сөрөг үр дагаварт хүргэнэ гэж анхааруулжээ.

АНУ-д төвтэй Зэвсгийн хяналтын нийгэмлэгийн мэдээлснээр пуужингийн тусгал нь 300- 500 км (310 миль) хооронд байсан нь  Энэтхэгийн хойд хэсгийн хөөргөх талбайгаас Пакистаны нийслэл Исламабад хотыг онох чадвартай байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-14 213.87.138.182

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-14 202.21.107.105

Тэр пуужингийн товч тийм амархан дарагдчихдаг юм байхдаа. Дэлхийн 3р дайн Пакистанаас эхэлнэ гэсэн зөнч хүний бичсэн юм уншиж байсан санагдана. Соёлт хүн төрөлхтөн ухаалаг байх болтугай. Тайвшрах болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж