Тусгай хамгаалттай газрын хамтарсан хуралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалттай газрын хамтарсан хуралдаан болжээ

Чойбалсан хотноо Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам хоорондын "Олон улсын хил дамнасан Дагуурын тусгай хамгаалалттай газар байгуулах гурван талт гэрээ" буюу ээлжит V хуралдааныг  зохион байгууллаа. Хуралдаанд ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас найм, Монголоос 13, нийтдээ 25 албан ёсны төлөөлөгч урилгаар оролцсон юм. Хуралдаанаар Орос-Монголын талаас өөр өөрсдийн тусгай хамгаалалттай газар нутгаа өргөтгөж, ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын болон дэлхийн өвийн жагсаалтад хамтатган нэрийг нь дэвшүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн, энэ үеэр олон улсын хил дамнасан Дагуурын дархан газарт 2011-2012 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гурван талын хамгаалалттай газруудын дарга нар гарын үсэг зуржээ. 2006-2009 онд тус бүсэд гурван улсын хамтарсан судалгааны экспедицийг 20 гаруй удаа зохион байгуулж, хөхтөн шувуу, ургамлан нөмрөг, ус намгархаг газрын талаар мэдээ материал цуглуулж, Дагуурын эко бүс нутаг, Онон голын сав газарт байгалийн нөөцийн менежментийг дэмжих журмаар ядуурлыг бууруулах төсөл амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Олон улсын хил дамнасан Дагуурын дархан газрын хамтарсан комиссын VI хуралдааныг 2012 онд БНХАУ-д зохион байгуулахаар болжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж