"Авто зогсоол булаацалдсанаас хүний аминд хүрсэн байж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Авто зогсоол булаацалдсанаас хүний аминд хүрсэн байж болзошгүй"

"Авто зогсоол булаацалдсанаас хүний аминд хүрсэн байж болзошгүй"

Нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулдаг. Тэгвэл автомашины зогсоол булаацалдсан маргааны улмаас хүний аминд хүрсэн хэрэг өнгөрсөн Бямба гаригт гарчээ.

Цагдаагийн Ерөнхий газраас "Гуравдугаар сарын 12-ны 08:23 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах хотхоны гадна “Хүн нас барсан байна” гэх дуудлага  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар, 57 болон 38 настай иргэд автомашины зогсоол булаацалдсан маргааны улмаас 57 настай иргэн амиа алдсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Гэхдээ хохирогчийн нас барсан шалтгааныг шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тодорхойлно" гэв. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн  Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 байгаа" гэх мэдээллийг  албаныхан өгөв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж