НЭМЭЛТ:
Н.Түвшинбаярыг цагдан хорих 3 дугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгахаар шүүх шийдвэрлэлээ. Түүнийг цагдан хорих хугацааг сунгах саналыг 2022 оны гуравдугаар сарын 10 -ны өдөр гаргасныг өнөөдөр хэлэлцсэн юм.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар ялласан аж.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацаа дуусгавар болж буй учраас прокуророос хорих хугацааг дахин сунгах хүсэлтийг энэ сарын 11-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Иймээс Н.Түвшинбаярын цагдан хорио, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр /20212.03.14/ хэлэлцэнэ.
Эргэн сануулахад Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр цагдан хорих хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хараахан ороогүй байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Хэргийн тухайд, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд таалал төгссөн.