Мөнгөгүй, нислэггүй Тайландад гацсан оросууд

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Мөнгөгүй, нислэггүй Тайландад гацсан оросууд

Мөнгөгүй, нислэггүй Тайландад гацсан оросууд

Олон мянган оросууд Тайландын далайн эрэг дээр бэлэн мөнгөгүйгээс болж амралтын төлбөрөө төлж чадахгүй гацсан байна. Учир нь Украин дахь түрэмгийллээс болж ОХУ-ын “Visa” болон “Master” картууд  ажиллагаагүй болсон. Мөн олон улсын агаарын хоригоос болж Оросын нислэгүүд зогсоод байгаа юм. Мөн ОХУ-аас  жуулчин хүлээн авч байсан Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөөнд Европ дахь хямрал саад учруулж байна.

Тайландын Аялал жуулчлалын газрын захирагч Ютасак Супасорн “Associated Press” агентлагт 1000 украинаас  гадна далайн эргийн алдартай амралтын газрууд болох Пукет, Сурат Тани, Краби, Паттайя зэрэг дөрвөн мужид Оросын 6500 орчим жуулчин саатсан гэж мэдээлжээ. Нийгмийн эрүүл мэндийн яамны  мэдээлснээр, хоёрдугаар сард 17599 орос жуулчин Тайландад  ирсэн нь нийт ирсэн жуулчны 8.6 хувийг эзэлж байна. Гэхдээ оросууд Украин руу довтолсны дараа тэдний тоо эрс цөөрсөн аж.

 “Орос руу нислэг үйлдэж буй зарим агаарын тээврийн компаниуд байгаа ч аялагчид өөр улсаар  дамжин өнгөрөх шаардлагатай болдог. Бид тэдний нислэгийг зохицуулах, хайж олохыг хичээж байна" гэж Ютасак хэлэв.

Оросоос бараг бүх шууд нислэгүүд зогссон ч Ойрхи Дорнодын томоохон тээвэрлэгчээр дамжуулан холбогдох боломжтой байгаа аж. Тайланд энэ онд гадаад, дотоодын жуулчдаас нийт 1.28 их наяд бат буюу 38.4 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөжээ. Тайландын засгийн газар визийн хугацааг 30 хоногоор  ямар ч төлбөргүйгээр сунгахыг санал болгож байгаа ба  удаан хугацаагаар оршин суухаас өөр аргагүй болсон хүмүүст хямд өртөгтэй өөр орон байр хайж олохыг хичээж байна. Мөн зочид буудлууд тус иргэдэд зориулж өрөөнүүдээ хямдруулах, "UnionPay" ашиглахыг зөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж