2-3 насны гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

2-3 насны гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагджээ

2-3 насны гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагджээ

Цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалдаг шударга бус тогтолцоог эсэргүүцсэн ээжүүдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт /2022.03.08/ Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тус өдөр  ээжүүд  "Хүүхдүүд адилхан сурч, боловсрох эрхтэй. Хувийн цэцэрлэгт өгөх гэхээр хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж чадаагүй хувийн цэцэрлэгүүд ч байна. Улсын цэцэрлэгүүдийг хангалттай болгож өгөөсэй  хэмээн "Цэцэрлэггүй гэртээ хоцорсон хүүхэд дахиад хэд гэмтэх вэ", "Намайг сонгооч, би цэцэрлэгт явмаар байна" гэх мэт лоозон барин жагссан.

Мөн Засгийн газарт цэцэрлэгийн хүүхдүүдийг эрх тэгш хамруулах, гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд тэтгэмж олгох тухай шаардлага хүргүүлсэн. Харин өнөөдөр тус ээжүүдийн төлөөл засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны гадаа дахин эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа.

Тус шаардах хуудаст таван зүйлийг тусгасан. Эхнийх нь, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд гэртээ янз бүрийн аюулд өртөх эрсдэлтэй байна. Мөн тэдний эцэг, эх ажилгүй гэртээ хүүхдээ харж байна. Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж өгөхийг хүссэн шаардлага.  Хоёрдугаарт, хяналтын тоо, квотыг ярихаа болих хэрэгтэй. Гуравдугаарт, хүүхдүүдийг харъяаллын болон  харъяаллын бус гэж ангилдаг. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт байж боломгүй зүйл. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн аж.

2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 18-наас 24-ны өдрүүдэд цэцэрлэгт бүртгэсэн. Нийт 35 мянган хүүхэд хүсэлт гаргаснаас одоогоор 11 мянга нь л цэцэрлэгт хамрагдаад байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж