Оросын экспортын хоригт орсон орнууд

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Оросын экспортын хоригт орсон орнууд

Оросын экспортын хоригт орсон орнууд

Барууныхны хориг арга хэмжээний хариу болгож Орос улс 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ экспортыг 2022 он дуустал хориглосон. Энэхүү 200 нэр төрлийн бүтээгдэхүүнд эмнэлэг, тээвэр, хөдөө аж ахуй, технологи, цахилгааны тоног төхөөрөмж, хэрэгслүүд багтжээ. Үүнд, төмөр замын вагон болон зүтгүүр, чингэлэг, турбин, металл чулуу тасдах машин, видео дэлгэц, проектор зэрэг зүйлс орно.

Тэгвэл, Албани, Андора, Австрали, Канад, Европын холбооны гишүүн орнууд, Исланд, Япон, Лихтенштейн, Микронез, Монако, Монтенегро, Шинэ Зеланд, Хойд Македон, Норвеги, Сингапур, Сан Марино, Өмнөд Солонгос, Швейцарь, Тайвань, Хятад, Украин, Их Британи, Жерси, Ангила, Британийн Виржинийн арлууд, Гибралтар, АНУ гэсэн орнууд экспортын хоригт оржээ.

Эдгээр улсуудын нэрийг анзаарвал Африкийн орнууд байхгүй байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд Нигери тэргүүтэй Африкийн зарим орнууд Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн санал өгч байсан. Гэтэл эдгээр улсууд яагаад хоригт ороогүй нь сонирхолтой. Орос бол Нигерийн худалдааны хамгийн том түншүүдийн нэг юм. Одоогийн байдлаар хоёр улсын хоорондын худалдаа хоёр тэрбум ам.доллараас давж байна. Нигерийн импортын бараа, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний гол эх үүсвэр нь Орос юм.

Экспортыг хориглох тухай мэдэгдэл гаргасны дараа Орос улс эх орноосоо гарсан барууны компаниудын эзэмшиж буй хөрөнгийг үндэсний болгоно гэдгээ анхааруулсан. Орос улс хөдөө аж ахуйн бордооны гол үйлдвэрлэгч учраас тэдний эсрэг авч буй хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээлд “сөрөг үр дагавар авчирна” гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Эх сурвалж: TEKEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж