АН-ын дарга О.Цогтгэрэл Ж.Батсуурийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

АН-ын дарга О.Цогтгэрэл Ж.Батсуурийг дэмжив

АН-ын дарга О.Цогтгэрэл Ж.Батсуурийг дэмжив

Өнгөрөгч долоо хоногт АН намын даргын сунгаа хийхээр болсноо зарлаж, АН-ын дарга О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар даргын сунгаанд оролцохоо мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр сошиал хуудастаа “Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог. Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаанууд бий.

Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.

Ж.Батсуурьт нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг. Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би "өртэй". Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ. Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна” гэжээ.

АН-ын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болно. Харин О.Цогтгэрэлийн тайлбараас харвал тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжихгүй байгаа гэдгээ үүгээр илэрхийлж буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж