"Тээвэрчид Л.Халтар сайдыг огцруулахыг шаардсан"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Тээвэрчид Л.Халтар сайдыг огцруулахыг шаардсан"

"Тээвэрчид Л.Халтар сайдыг огцруулахыг шаардсан"

Ачаа тээврийн жолоочид өнөөдөр /2022.03.14/ хилээр бараа, тээврийг чөлөөтэй нэвтрүүлэх шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр "Жолооч нар асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй. Бараа материалын төрөл зүйл, хэмжээ зэрэгт тохиролцоо хийж эхний ээлжид ачааг ямартай ч оруулахаар болсон. Үүний дагуу тээвэрлэлт тогтмол хийгдэж байна. Мэдээж аль аль талдаа асуудал байгааг ойлгож байна. Тогтсон стандарт, тохиролцооны дагуу л ажил явагдах нь зүйтэй.

Ачаа тээврийн жолоочдын хэд хэдэн холбоо ажлын албанд хандсан. Эхний ээлжид тээвэрчид нэгдсэн нэг холбоотой байж шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.

Covid-19-ийн өмнөх үе шиг ачаа тээврийг хэвийн оруулах ямар ч боломжгүй. Үүнд төр оролцоод байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Аж ахуй нэгж, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тээвэрлэлтийн илүү зардал, төлбөрийг чөлөөлсөн. Энэ журам одоо ч үргэлжилж байна.

Хятадтай хиллэж байгаа бүх боомтууд өнөөдрийн жишгээр ажиллаж байгаа. Нөхцөл, шаардлагын хувьд зөвхөн Монголд асуудал үүсээд байгаа юм биш. Тиймээс нөхцөл байдалтай зохицож ажиллах нь зөв. Үүнийг тээвэрчид хүлээн зөвшөөрөх нь чухал.

Цаашид хэдий хугацаанд чингэлэг тээвэр үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй. Хятадад Covid-19 хэзээ намжина тэр үед л тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Чингэлэг тээврийн үнэ асар өндөр байсан. Харин ч одоо бууж байна. Өмнө нь том тэргээр орж ирдэг байсан ачаа одоо 2-3 чингэлгээр орж ирж байгаа учир үнэд өөрчлөлт орох нь тодорхой. Гэхдээ энэ үнийг аль болох бууруулахыг зорьж байна.

ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ БИД ДАРААГИЙН ШАТНЫ ТЭМЦЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ.

Тээвэрчдийн төлөөлөл:

-Ачаа тээврийг нэвтрүүлэх тал дээр Монголын талаас дорвитой ажиллаж байгаа зүйл алга. Чингэлэг тээврийг төрөөс дэмжиж тээврийн хөлс, гаалийн татвар зэрэгт анхаарахгүй байгаад тээвэрчид бухимдаж байна. Бид ч мөн Монгол Улсын иргэн. Амьдралаа авч явахын тулд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Тээвэрчдийн холбооноос гуравдугаар сарын 10-нд анхны шаардлагыг хүргүүлсэн.

Улс орон бүрт халдварын тархалтаас шалтгаалж нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ Монгол энэ нөхцөлөөс гарахын тулд дорвитой ямар ажил хийх талаар хариулт авахыг хүсч байна.

Хэрэв бодит ажил хийхгүй бол бид дараагийн шатны эсэргүүцэл, тэмцлийн хэлбэрт шилжинэ. Тиймээс тээвэрчдийн зүгээс Зам тээврийн сайд Л.Халтарыг огцрохыг шаардаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Задгай тээвэр явуулах боломжийг яамнаас гаргаж өгөхгүй байна гэлээ. Энэ бол ямар ч боломжгүй. Хятадын талаас тавьсан асуудал нь хүн хоорондын харилцаа үүсгэхгүй чингэлэг тээвэрлэлт явуулах байсан. Тэгэхлээр үүнд ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Нөхцөл байдлын цаг хугацааг харгалзах нь чухал. Covid-19-ийн халдварын тархалт дахин нэмэгдэж байгаа энэ үед яамнаас бие дааж шийдвэр гаргах боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж