"Оросын жирийн иргэд Монголд нэвтрэх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Оросын жирийн иргэд Монголд нэвтрэх боломжгүй"

"Оросын жирийн иргэд Монголд нэвтрэх боломжгүй"

ОХУ, Украины асуудлаас болж, эх орноосоо дүрвэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Оросын иргэд Монголд нэвтэрч байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлэв. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас энгийн иргэд аялал жуулчлалын шугамаар зорчсон тохиолдол байхгүй. Тус улсын засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан тогтоолын дагуу Монгол Улсад зөвхөн оршин суух визтэй Оросын иргэд нэвтэрч байгаа. Харин Монголоос ямар нэгэн хилийн хориг тавиагүй. Тодруулбал, Оросоос эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтэй, энд гэр бүлтэй, дипломат паспорттой, албан ёсны визтэй иргэд хил нэвтэрч байгааг албаныхан мэдээллээ.

Он гарсаар  3800 орос иргэн хил нэвтэрсэн бол 3400 иргэн хилээр гарчээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 улсын 16571 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. Үүнд:

              Оршин суух хэлбэрээр                  Улсаар
Хөдөлмөр эрхлэгч5639 БНХАУ6460
Хөрөнгө оруулагч1549
БНСУ
1649
Гэр бүл, хувийн зорилгоор6327
АНУ
2029
Цагаач1885
ОХУ
2365
Албан хэрэг301
БНКАЗ Улс
496
Суралцагч758
Вьетнам
300
Түр ирэгч112
Япон
378
БНЭУ
300
Австрали
257
Герман
227
Бусад
2110

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Монгол Улсад хувийн хэргээр оршиж сууж буй гадаадын иргэд нь нийт хүн амын 0,47 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0,18 хувийг тус тус эзэлж байгааг албаныхан мэдээллээ.

Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан.

Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, дамжин өнгөрөх ангиллын цахим визийг 2021 оны аравдугаар сарын энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 25 улсын 288 иргэнд цахим виз олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж