Путиныг дэмжсэн “Z” хөдөлгөөн ямар учиртай вэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Путиныг дэмжсэн “Z” хөдөлгөөн ямар учиртай вэ?

Путиныг дэмжсэн “Z” хөдөлгөөн ямар учиртай вэ?

Латин цагаан толгойн сүүлийн үсэг “Z” нь Оросын түрэмгийллийг дэмжиж буйн илэрхийлэл болов. Тодруулбал, Оросын түрэмгийлэл эхэлснээс хэд хоногийн дараа тус улсын тагнуулч, улстөрч Мария Бутина гадуур хувцасан дээрээ “Z” дүрс зурж буй бичлэгээ нийтэд түгээсэн. Тэгээд “Ах нар аа, үргэлжлүүлээрэй” гэж уриалсан байна. Тэгвэл Кузбасс нүүрсний уурхай байрладаг Кемерово хотын захирагч цаашид уурхайн нэрийг “КуZбасс” гэж бичиж байхыг зарлигдав. “Z” давалгаа үргэлжилсээр, гуравдугаар сарын 5-нд Катарт болсон гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Оросын тамирчин Иван Куляк индэр дээр гарахдаа өмсгөл дээрээ “Z” үсэг наасан байжээ. Энэ үйлдлийнх нь төлөө Олон улсын гимнастикийн холбооноос түүнд сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Шинэ он гарсаар Путины цэргүүд Украины хилийн дагуу цугларч эхлэх үед Оросын танкууд дээр сонирхолтой дүрснүүд зурагдсан байхыг ажиглагчид анзаарчээ. Тухайлбал, “V” үсэг, хайрцаглагдсан “Z” үсэг, энгийн “Z” үсэг байжээ. Ажиглагчид олон таамаглал дэвшүүлсний нэг нь “Z” үсэг нь “запад” буюу баруун гэсэн утгатай үгний товчлол гэв. Энэ нь Оросын цэргийн хүчний явах чиглэлийг илтгэж байж болзошгүй аж. Мөн Украины ерөнхийлөгч Зеленскийг огцруулах гэсэн Кремлийн хүслийн илэрхийлэл ч байж болно гэв. Нөгөөтэйгүүр Украинд 600-100 цэрэг бүхий 100 гаруй батальон тактикийн үйл ажиллагаа явуулж буй. Тэднийг дайсны талбар дахь бусад цэргүүдээс ялгахын тулд ийм тэмдэглэгээ тавьсан гэх таамаглал ч байна. Харин Украины зэвсэгт хүчний жанжин штабаас үүнийг “за победу” буюу “ялалтын төлөө” гэсэн утгатай үг гэж үзжээ.

Кремль “Z” үсэгтэй богино ханцуйтай цамц, юүдэнтэй цамц худалдаалж байгаа бөгөөд, “Z” хэлбэрийн жагсаал ч орон даяар болжээ.

Эх сурвалж: ECONOMIST, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж