Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 92 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 60 нь нийслэл Улаанбаатарт, орон нутагт 32 тохиолдол илэрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн хоногт цар тахлын халдварын улмаас хүн эндээгүй гэсэн сайн мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 928 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 97 хүний биеийн байдал хүнд, есөн хүний бие нэн хүнд байна.
Мөн цар тахлын халдвараар өвчилсөн 205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ