Шанхай, Шэньжэн хотуудад хязгаарлалт тогтоов

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Шанхай, Шэньжэн хотуудад хязгаарлалт тогтоов

Шанхай, Шэньжэн хотуудад хязгаарлалт тогтоов

Хятад улсад “Covid-19”-ийн халдвар гэнэт ихэссэнтэй холбоотойгоор Шанхай, Шэньжэн хотуудад долоо хоногийн турш хэсэгчилсэн хөл хорио тогтоов. Тодруулбал, Хятад улсад өчигдрийн /2022.03.13/ байдлаар 3400 гаруй халдвар бүртгэгджээ. Эндээс хамгийн олон тохиолдол нь аж үйлдвэрийн томоохон төв болох Жилин хотоос аж. Тэгвэл цахилгаан барааны томоохон төв болох Шанхай болон Шэньжэн хотуудаас тус тус 60 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Шэньжэн хотын засаг захиргаа өнөөдрөөс /2022.03.14/ эхлээд гуравдугаар сарын 20 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ болон онц шаардлагагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн хотын хүн нэг бүрээс ПСР шинжилгээ авахаар төлөвлөжээ.

Шанхай хотын засаг захиргаанаас хот дотор болон гадагш зорчиж буй хэн бүхэн 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Шанхай болон бусад мужуудын хооронд зорчих автобус тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн мөн зогсож байна. Тус хотод “Huawei”, “TCL”, “Oppo” зэрэг Хятадын хамгийн гол технологийн компаниуд байрладаг.

Улсын хэмжээнд нийт 18 мужид омикрон ба дельта хувилбарууд тархаад буй. Шанхай, Шэньжэнээс гадна дэгдэлтийн гол төв болох Жилин хотод Бямба гаригт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Мөн Хойд Солонгостой хиллэдэг 700 мянга орчим хүн амтай Янжи хотын оршин суугчид гэртээ хоригдоод байна. Гуравдугаар сарын 11-ний байдлаар Хятад улсад өндөр эрсдэлтэй 11 хот, дундаж эрсдэлтэй 181 хот байна гэжээ.

Эх сурвалж: NIKKEI ASIA, FRANCE24, XJTLU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж