Сагсан бөмбөгийн ДАШТ үзэх аялалд урья

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ үзэх аялалд урья

Ирэх сард Турк улсад болох сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх боломжийг сагсан бөмбөгийн “TLG 13“ төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулахаар болжээ. Дэлхийн шилдэг сагсчдын цугларалтыг үзэх аяллын хөтөлбөрийн нийт зардал 1950 ам.долларт багтаж байгаа бөгөөд аялалыг долоон шөнө, найман өдөрт багтахаар төлөвлөсөн байна. Энэхүү спорт аялалд хамрагдсанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт 12 тоглолт үзэх юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91001313, 99103797 дугаарын утсанд хандах буюу  WWW.TLG13.MN/SPRITE/ сайтыг сонирхож болох ажээ.

Аяллын нийт зардал: 1950 ам.доллар

Аяллын үнэд багтсан:

1.    Бүх талын Нислэгийн билет таксын хамт
2.    Хөтөлбөрт заасан зочид буудал /1 өрөөнд 2-оор байрлах/
3.    Хөтөлбөрт заасан хоол
4.    Онгоцны буудлаас тосох, гаргаж өгөх автобус
5.    Өдөр бүр аялагчдыг сагсан бөмбөгийн ордон руу хүргүүлэх, буудалдаа буцаж хүргүүлэх
6.    Англи хэлтэй орчуулагч хөтөч
7.    Гадаадад зорчигчийн даатгал
8.    Нийт шигшээ 12 тоглолт үзнэ

Аяллын үнэд багтаагүй:
1.    Хувь хүний хэрэглээний зардал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж