АНУ-аас Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний гол экспортыг анх удаа шууд хориглов. Их Британи оны эцэсгэхэд Оросын нефтийн импортоо зогсоохоор төлөвлөж байна. Их Британид төвтэй хамгийн том тоглогчид болох “Shell” болон “BP” нар Оросын нефтийн болон байгалийн хийн худалдан авалтаа аажмаар бууруулах бодолтой байгаагаа мөн зарласан. Эдгээр орнуудад нийлүүлсэн газрын тос нь Оросын экспортын 14 хувиас бага хувийг эзэлдэг ч ЕХ хоригт нэгдээгүй компаниудад дарамт шахалт ирснээр ОХУ-ын бүтээгдхүүнээс хүчээр татгалзахад хүргээд байна. “Shell” шатахуун түгээх станцуудаа хааснаар Оросын жижиглэнгийн зах зээлд мэдэгдэхүйц үр дагавар гарахгүй гэж Петромаркетийн Анна Лишневецкая хэлэв. Тус шатахуун түгээх станцуудын дийлэнх нь Москва мужид байдаг ба нийт шатахуун борлуулалтын 5 орчим хувийг эзэлдэг. Тиймээс эдгээр тоо баримтаас харвал ОХУ-ын томоохон өрсөлдөгчид тус 5 хувийг амархан нөхөж чадна гэж ажиглагчид үзэж байна. “Shell” нь “LNG” зах зээл дээрх хамгийн том тоглогч гэж хэлж болох ба ихэнх Азийн хэрэглэгчидтэй бараг 32 сая тоннын гэрээ байгуулсан байдаг. Зарим гэрээний хугацаа 2023 онд дуусна гэж “Vygon Consulting” компанийн Екатерина Колбикова хэлэв. Түүний хэлснээр, “Shell” Оросын үйл ажиллагааг зогсоохын оронд экспортын үүргийнхээ хэмжээг бууруулж , барууны үнийн өсөлтийг тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Оросын компаниуд санхүүгийн болон технологийн хөрөнгө оруулагчаа алдахын зэрэгцээ “Shell” Оросын зах зээлийг орхих нь ихээхэн хэмжээний хасах дүн ОХУ-ын бизнесийн томоохон хувийг алдахад хүргэнэ гэж “Advance Capital”-ийн Карен Дашян үзэж байна. Тэрбээр "Үндсэндээ “Shell” бол Оросын зах зээлээс гарах хаалгыг хаах барууны газрын тос, байгалийн хийн томоохон тоглогчдын сүүлчийнх нь юм" гэж хэлжээ.
ЯАГААД ЕХ НЬ АНУ-ЫН ШАТАХУУНЫ ХОРИГИЙГ ДАВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?
Эрчим хүчний нийлүүлэлтийн үнэ өндөр байх нь Оросын нөөцийг үгүйсгэнэ гэх Европын улстөрчдийн санаа өөдөө хаясан чулуу мэт болов. АНУ нь Оросоос шатахуун импортлохоо зогсоох шийдвэр гаргасны дараа ЕХ-ны тэргүүн дипломат Жозеф Боррелл “Европ хоригт нэгдэхгүй” гэж мэдэгдсэн. Өмнө нь дөрөвдүгээр сарын хийн фьючерсийн үнэ 1000 шоо метр нь 4000 ам.долларт дөхөж байхад Германы канцлер Олаф Шольц “Оросоос нийлүүлэхгүйгээр Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжгүй” гэж мэдэгдээд байв. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлэхдээ, “Хэрэв Оросын нийлүүлэлтээс татгалзвал нефтийн үнэ нэг баррель нь 300 ам.долларт хүрч магадгүй” гэсэн юм. Үүнээс гадна Москва "Хойд урсгал 1"-ийг зогсоох эрхээ хадгална гэж өндөр албан тушаалтан онцоллоо. Энэ тохиолдолд дэлхий даяарх эдийн засгийн хямрал, Европын эдийн засгийн уналт, тив даяарх блок задрах зэрэгтэй нүүр тулна гэж шинжээчид үзэж байна.
Европ аль хэдийн хийн түлшний төлөө асар их хэмжээний мөнгийг гаргаж байна гэж Оросын Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ахлах шинжээч Станислав Митрахович тэмдэглэв. "Орос улс өдөрт 700 сая еврогийн хийн нийлүүлэлтийн ашиг авдаг" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ, газрын тосны өнөөгийн үнээр Европын байгалийн хийнээс хамааралтай үйлдвэрүүд (хими, бордооны үйлдвэрлэл, цемент, металлургийн үйлдвэрүүд) бараг бүрэн зогсохоос гадна нүүрс болон шингэн нефтийн түлш рүү шилжих боломжтой гэж Эрчим хүчний шинжлэх ухааны төвийн ерөнхий захирал Кирилл Мельников мэдэгдэв. "Энэ нь Европын аж үйлдвэрт ноцтой үр дагаварт хүргэж, ЕХ-ны эдийн засгийн уналтыг өдөөж магадгүй" гэж тэрбээр хэлэв.
Оросоос газрын тос, байгалийн хийн худалдан авалтыг шууд хоригловол ЕХ-ны эрчим хүчний хямрал эгзэгтэй шатандаа хүрнэ гэж “InfoTEK”-Терминалын ерөнхий захирал Рустам Танкаев мэдэгдэв. "Айл өрх, аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэхээ больж, дэлхийн эдийн засгийн хямрал гарч, түүний гол хохирогч нь ЕХ болон АНУ-ын Холбооны нөөцийн систем байх болно" гэж шинжээч хэлэв. Энэ байдал нь Европыг эрчим хүчний өлсгөлөн, задралд хүргэж болзошгүйг тэр үгүйсгээгүй.
УКРАИНД ХИЙСЭН АНУ-ЫН БИОЛОГИЙН ТУРШИЛТУУД
Украинд эргэлзээтэй шинжлэх ухааны судалгаа хийгдэж байна гэсэн Оросын мэргэжилтнүүд, тэр дундаа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас удаа дараа анхааруулж байсан нь нотлох баримтаар ил болжээ. Энэ нь Украин улс цөмийн бөмбөг бүтээгээд зогсохгүй АНУ-ын цэргийн биологийн нууц туршилт явуулахад газар нутгаар хангаж байсан баримт бичиг ил болсон гэв. Украинд Орос цэргийн тусгай ажиллагаа явуулсны дараа америкчууд тэндхийн олон арван лабораторийн үйл ажиллагааг хааж байсан нь туршилтуудаа нуун дарагдуулах гэсэн үйлдэл байсан гэж ажиглагчид үзэж байна. Учир нь туршилт, судалгааны хэд хэдэн бичиг баримт олдсонтой холбоотой юм.
Оросын армийн цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов АНУ-ын Украин дахь цэргийн биологийн судалгааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Хамгийн гол нь Оросын Батлан хамгаалах яам Пентагон Зөвлөлтийн дараахь нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн цэргийн биологийн хөтөлбөрүүдийг удаа дараа анхааруулж байсныг тэрбээр онцолжээ. Тухайлбал, Украины хөрсөн дээр судалгааны болон ариун цэврийн-эпидемиологийн лаборатори зэрэг 30 гаруй биологийн лабораториос бүрдсэн сүлжээ бий болсон байна. Түүний хэлснээр, ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны удирдах газар Украины биологийн нөхцөл байдлыг байнга судалж байжээ. Тус туршилтуудыг тодорхой судалсны эцэст бүрэн хэвлэлд мэдээлнэ гэж Кириллов хэлсэн байна.
Эх сурвалж: Тасс, Gazeta, sky news
Холбоотой мэдээ