Сүүлийн хэдэн өдөр нэг тийм хачин, ямар ч гэмээр юм бэ
дээ, сэтгэл зовоосон явдал санаанаас гардаггүй. Тэгээд л намайг уншдаг хүмүүст
сэтгэлийнхээ зовлонг нялзаах гэсэн хэрэг. Жаахан аминчхан, хувиа бодсон хэрэг
гэдгийг мэдэж байна, гэхдээ өөр арга байсангүй, уншиж байгаа танаас уучлал
эрье. Надад зөвлөвөл татгалзахгүй, бас танд надад байгаа шиг мэдрэмж байгаа бол
хуваалцлаа гэж дургүйцэхгүй.
Хэтэрхий, хэтэрхий бүр хэтэрхий ганцаардаж байна. Ганцаардсанаасаа болоод юу ч
хийж мэдэхээр байгаа гэдгээ хэд хоногийн өмнө ойлгосон, алдаагаа аль болох
хурдан засах ёстой гэдгээ мэдэж, анхаарч байгаа. Гэхдээ айж байна. Нэг талаасаа
амьдрал сонирхолгүй, бүх юм тээртэй ч юм шиг.
Чи хэн юм бэ- Өөрийгөө хайж олохсон
-Анхаараарай, бүгд үнэн байх албагүй, энэ бол зүгээр л юу ч биш-