"Тохиролцсон ёсоор хүмүүнлэгийн бүх коридор ажилласан"

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

"Тохиролцсон ёсоор хүмүүнлэгийн бүх коридор ажилласан"

"Тохиролцсон ёсоор хүмүүнлэгийн бүх коридор ажилласан"

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Бямба гариг (2022.03.12) -т хүмүүнлэгийн тусламжийн бүх коридор ажиллаж, тус улсын хэд хэдэн суурингаас өдрийн турш 12729 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдэгдэв.

Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Telegram” сувагт нийтэлсэн уриалгадаа "Тохирсон ёсоор хүмүүнлэгийн бүх коридор ажилласан. Өнөөдөр 12729 хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мариупольд маргааш үдээс хойш хүмүүнлэгийн ачаа хүргэнэ" гэж дурджээ.

Украины Шадар сайд, Украины хяналтгүй нутаг дэвсгэрийг нэгтгэх асуудал хариуцсан сайд Ирина Верещук “Хүмүүнлэгийн 14 коридорын ес нь өдрийн цагаар ажиллаж байна” гэж хэлсэн байна.

ОХУ-ын Үндэсний батлан ​​хамгаалахын Хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев өмнө нь "Өнгөрсөн Бямба гаригт хүмүүнлэгийн 11 коридор нээгдсэний 10-ыг нь Оросын талаас, нэгийг нь Украины талаас санал болгосон" гэж мэдэгдсэн. Гэвч Киев ОХУ-ын нутаг дэвсгэр рүү чиглэсэн коридоруудын аль нэгийг баталгаажуулаагүй байна. Мизинцевийн хэлснээр, өдрийн турш Орос улс Украины оролцоогүйгээр янз бүрийн бүс нутгийн аюултай бүсээс 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж