МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй | News.MN

МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй

МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй

МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм. Хэрэв шаардлага хангаагүй өмсгөлтэй бол барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, бөхийн өмсгөл нь:

  • Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  • Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  • Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  • Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  • Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  • Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
  • Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  • Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  • Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
  • Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.

Дээрх шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох аж.

Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс "Монгол бөхийн өргөө" болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүйг МҮБХ-ноос анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-13 202.179.21.234

Кинон дээр гардаг шиг Битүү зодог шуудагтай Бүсгүй хүнд унаж хөгөө чиржил дээ.

Avatar

Зочин 2022-03-13 213.87.128.167

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-13 66.181.160.8

Мангаруудаа шуудаг гэдэг чинь маш нарийн эсгүүртэй, бөгсний ацны тал нь ил гарсан байдаг юм шүү

Avatar

Badarch taxar 2022-03-13 64.119.24.165

Одоо л нэг ойлгож зөв шийдвэр гаргаж байна ! Тэгээд өмнө нь зодогноос шуудагнаас хуруугаа оруулаад барьц авч чадөхгүй байсан хохирлыг хэн төлөх юм !! Сүүлд мэдсэнээрээ бахийн холбоо төлөх юмуу ! Одоо үндэсний бөх гэдэг чинь зүгээр нэг зугаа цэнгэлийн асуудөл биш хүний мэргэжил амь амьдрал орлого зарлагатай холбоотой асуудал болоод байна !! Тахар би засагт ханы цагаач туранхай хөх эрдэнээг хаядагтай адил асуудал биш болсоон !!

Avatar

Зочин 2022-03-13 66.181.179.95

Шал дэмий тэнэг мэдээ, эдний юу емсч барилдах нь хэнд ч сонин биш, нуцгэн эхээс терсенеерее барилдацгаавал хэруул уруулгуй амар ш дээ

Avatar

Зочин 2022-03-13 192.82.68.44

чи цэцэн хариулт өгч байгаа нь энэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж