УОК: Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

УОК: Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

УОК: Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс буюу маргаашаас эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагыг цуцаллаа. Гадаадаас ирэх иргэд Монгол Улсад ирээд, эрүүл мэндийн хуудас бөглөх бөгөөд Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй юм. Мөн хорио, тусгаарлалт огт хийхгүй бөгөөд хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй нь. Одоогийн байдлаар, гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж буй билээ.

Хэрвээ та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.

Түүнчлэн Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм. Харин

  • Covid-19 вакцинд хамрагдаагүй
  • Covid-19 вакцины бүрэн тун хийлгээгүй
  • Covid-19 вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй
  • Covid-19 вакцинд хамрагдан, 14 хоног өнгөрсөн ч гэр бүлийн болон асран халамжид байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахина.

Биеийн халууныг тогтмол хянаж, Covid-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж, хэвийн амьдралын горимд шилжиж байгаа юм. Харин маргаашаас эдгээр шаардлага хүчингүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж