Томуугийн улмаас хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

Томуугийн улмаас хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй байна

Томуугийн улмаас хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй байна

Ханиад томуугийн халдварын тархалт ихэсч, хүүхдүүд өвчлөх нь нэмэгджээ. Тухайлбал, дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрч, хүүхдүүдийг коридор болон бусад тасагт нэмэлтээр авч, хэвтэн эмчилж буй юм байна.

ЭХ НЯЛХАСЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН АЧААЛАЛ 25 ХУВЬ НЭМЭГДСЭН

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд томуу, томуу төст эмгэгийн шинжтэй, халуурсан, амьсгаадсан, амьсгал шуугдсан байдалтай ирж үзүүлж байгаа ажээ. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Болормаа “Өнөөдрийн байдлаар амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасагт 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлэгт хавсарсан, хүнд тохиолдлуудыг авч эмчилдэг. Ачаалал ихэсч байгаатай холбогдуулан амьсгалын эмгэгтэй хүүхдүүдийг хэвтүүлэх 25 ор нэмж байна” гэсэн юм.

Эх нялхасын эмнэлэг нийт 273 ортой бөгөөд үүнээс 45 нь амьсгалын эмгэг судлалынх. Улсад томоохонд тооцогддог дээрх эмнэлэг аль ч улиралд байнгын ачаалалтай ажилладаг.

Covid-19-ийн улаан бүс болоод байсан дүүргийн болон өрхийн эмнэлгүүд өдгөө ханиад томуугаар өвдсөн хүүхдүүдэд үйлчилж, ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тухайлбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул зэрэг нийслэлийн томоохон дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хандаж байгаа хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт өсч буй аж. Үүнтэй холбоотойгоор орны нөөц багасч, яаралтай тусламж үзүүлэхийн тулд арга буюу коридорт тасаг нээж, хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна.

Халдварын тархалт их байгаагаас өрх, дүүргийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж, ердийн цагийн хуваариа сунгажээ. Тиймээс хүүхэд халуурсан, ханиалгаад удсан тохиолдолд хүндрэхээс нь өмнө яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж