Улсын хилээр орж ирсэн зарим бараа8 материалыг нэг бүрчлэн шалгаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж, шүүмжлэл дагуулж буй. Замын-Үүд Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж, чингэлэг тээвэрт шилжсэн нь олон ч бэрхшээл дагуулаад байгаа юм. Ямар учраас зарим бараа, материалыг нэг бүрчлэн шалгаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа.
Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.ЛХАГВАСҮРЭН:
-Гаалийн хяналт шалгалтад үндсэн гурван төлөв байдаг. Ногоон, улбар шар, улаан гэсэн. Улаан төлөвтэй нөхцөлд 100 хувь шалгалт хийнэ. Ногоон төлөвтэй нөхцөлд бичиг баримтын шалгалт хийнэ. Хориглосон, хязгаарласан бараа оруулж ирэхийг завдсан байж болзошгүй мэдээлэл дээр үндэслэж шалгалт хийнэ. Тухайлбал, хар тамхи, буу, сум гэх мэт бараа оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл дээр шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН СУГАЛААГ МОНГОЛ ХАРИУЦААГҮЙ ГЭДГИЙГ ИРГЭД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлж байгаагаар, Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйгаас үүдэн иргэд гомдол гаргасан. Хилийн цаана овоорсон ачааг татахад тээврийн зардлаас авахуулаад дараалал үүсэх, бараа хүлээгдэх зэрэг асуудал цэгцрэх шатандаа явж байна. Саяхнаас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсноор иргэдийн бухимдлыг төрүүлсэн нь үнэн. Гэхдээ үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.
Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолоочдын дунд сугалаа явуулж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байна.
Тухайлбал, Хятадын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаар олгож байна. Халдвар хамгааллын журам баримтлах ёстой болохоор бид дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Овор ихтэй ачааг хэрхэн оруулах талаар урд хөрштэй тохиролцсон. Ялангуяа "Эрдэнэт үйлдвэр", цахилгаан станцын хэрэгсэл зэргийг авто тээвэр болон төмөр замаар оруулж ирэхээр болсон. Дарханы замтай холбоотой 16 вагон ачаа орж ирсэн. Ачааг ангилж, тээвэрлэлтийн горимоор оруулж ирэх нь зөв. Төмөр зам дээр ачих боломжгүй том ачааг хэрхэн оруулж ирэхийг эцэслэн тохироогүй. Нийт 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.
Хилийн цэгийн өргөтгөл хийнэ гэдэг хөрөнгө мөнгө их шаардах ажил. Түгээлтийн талбай, хүлээлгийн зайг цогцоор нь шийдэж тооцоолол гаргах нь чухал. Тиймээс ачаа барааг хүндрэлгүй нэвтрүүлж эхлэхэд хугацаа хэрэгтэй.
Хойд хилийн үйл ажиллагаа хэвийн байна. Одоо тэг цэгийн асуудлыг шийдвэрлэх болон хил дээр дараалал үүсгэсэн ачаа барааг яаралтай татан авахаар ажиллана.
Зочин 2022-03-13 192.82.73.204
Xuuli bus achaa baraa ilersen bol zarlax xeregtei. Ternees bish ingeed baix xereggui. Uuregt ajlaa xii. Esvel oyunxorol avgaitaigaa xamt mungu xiix geed baina uu. Aan
zochin 2022-03-13 66.181.179.110
hiih yostoi undsen ajilaa l hiij baij olond zarlaj sensatsi degdeeh yamar uchirtai yum!!! ene uls bur ukrain shig poporch duusahgui yumaa. zugeer l ajilaa hiigeech maluudaa. turiin albanii iim erguunuudiig harah husel alga. hugjliin bank chini yasan ingehed
Зочин 2022-03-13 213.87.128.167
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-13 64.119.26.217
Энэ Хятадын Гаалийн ажилтан уу. Бүр нэг алаад өгье гэсэн байдалтай.
Зочин 2022-03-13 202.9.40.30
Гаалийн ажилчид гэж ямар ч боловсролгүй хүмүүсээр дүүрэн юм байна, дээр нь гар аргаар хяналт хийнэ гэсэн тэнэг асуудал Монголоос өөр дэлхийн аль ч улсад байхгүй!!! АРЧААГҮЙ гааль гэж бизнесийн хамгийн том садаа болсон газраа хурдан техникжүүл бөөн хахууль!!!
Монголчууд 2022-03-13 192.82.77.133
Ийм ч өрөвдөлтэй төр улс байх гэж, хятадын сугалаа хүлээгээд ард иргэдээ чирэгдүүлээд…
Зочин 2022-03-13 103.212.119.199
Одоо бүр өөрсдийнхөө луйварт Хятадуудаар халхавч хийдэг болж дээ. Гаалийнхан ингэж ажиллах юм уу. Больдоо.
Зочин 2022-03-13 64.119.16.169
Өөрсдийгөө өмөөрнө хахууль өгөхгүй болохоор улаан төлөвт мэдээж орно нэг ёсондоо хахууль өгтөл чирэгдэл учруулна
Япон Лугаа Хөгжих гэж буй ЗГ-т дайх үг 2022-03-13 202.126.88.60
ГААЛИЙХАНАС БОЛЖ БАРААНЫ ҮНЭ ӨСӨЖ БГА ШҮҮ ‼️
Зочин 2022-03-13 202.126.89.59
Хулгайч луйварчин дээрэмчдийн үг аясаар гөлөгнөөд байдаг ямар арчаагүй үхмэл төр засаг вэ. Монголын төр засаг бол гэмт хэрэгтнүүдээсээ айсан үхмэл болоод энэ хорвоо дэлхийн шившиг юмаа.
Зочин 2022-03-13 66.181.161.71
ажилаа хийж чаддаггүй иймэрхүү хувалз нарыг зайлуулах болсон угаасаа энэ малыг авч хаях гэж бгаа юм билээ атг ч шалгана гэнэ
Зочин 2022-03-13 202.126.88.60
ГААЛИЙХАН БОЛ ХОГ ..ЗАЙЛАААА