"Шилэн" Цогоо Эрдэнэтэд попров

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

"Шилэн" Цогоо Эрдэнэтэд попров

"Шилэн" Цогоо Эрдэнэтэд попров

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ сарын 10, 11-ний өдрүүдэд “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумыг амжилттай зохион байгуулсан. Тус форумын хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэл оролцов. Түүнээс хэлэлцүүлгийн модератор “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын зохион байгуулалтыг ил тод, нээлттэй байлгахыг зорьж буй. Иргэний нийгмийн байгууллага, шүгэл үлээгчдийн зүгээс эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байна гэж та үзэж байна вэ” гэсэн асуулт асуусан.

Б.Цогтгэрэл хариулахдаа “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулна. Хүнд суртлыг багасгана л гэсэн байгаа. Цахимжина гэдэг ойлгомжтой цахим, ил тод болж байгаа юм. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээ шилэн байлгаж чадаж байгаа. Энийг үйлдвэрийн хамт олонд тодорхой хэлчихье. Бид бие биенээ янз бүрээр хэлдэг ч гэсэн улсын хамгийн том үйлдвэр шилэн байхаар бусад нь дагаад шилэн, ил тод нээлттэй байгаад байгаа юм. Тэрнээс биш би хэн нэгэнд дургүйдээ, эсвэл хайртайдаа ингээд байгаа юм биш. Дээр нь төр засгийн болдлого маань өөрөө ил тод, шилэн нээлттэй байгаа юм.

Саяхан “Эрдэнэт үйлдвэр”-т аудитын шалгалт орсон. Ер нь янз бүрийн шалгалтууд байнга ордог. “Covid”-ийн үед улсаараа “Эрдэнэт үйлдвэр”-ийг эцэж унатал нь унаж давхилаа. Одоо нэг эргээд сэргэтэл нь шалгалтаа түр болиоч ээ гэж би хэлчихмээр байна. Энэ үйлдвэрийн хамт олныг ажлыг нь хийлгээч ээ. Өө, за алга ташсанд баярлалаа.

Ер нь тэгээд “шилэн” Цогоогоос илүү юм олж чадахгүй бол шалгаад яадаг юм бэ. Тийм биз дээ. Больчих хэрэгтэй. Өглөө Бадамсүрэн захирал “Цаг үрсэн хурал хийхгүй шүү, үр дүнтэй хурал хийнэ шүү” гэсэн. "Сануулж засах хүнгүй бол сайн засаглал ялзарна" гэж ярьдаг. Ялзарч муудуулахгүйн тулд бид яах ёстой юм бэ. Урсгал усыг хүртэл хянах хэрэгтэй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр шүгэл үлээгч, имфлюсерүүд хяналтаа тавиад явъя. Дээр нь олон нийтэд хөндөнгийн тайлан, иргэний хяналт гээд заасан заалттай хуультай шүү дээ. Энийг нь бид хийгээд үзүүлчихье, харуулчихъя.

Иргэд нэг талын мэдээлэл аваад яваад байх юм. Шилэн дансны мэдээллийг зөвхөн Цогоогоос аваад яваад байна. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн шилэн мэдээ бас нэг нэвтрүүлэг байдаг даа, тэр хоёрыгоо нийлүүлдэг юм уу яадаг юм бэ, зүй зохистой мэдээлэл үзүүлмээр байна. Миний нэг пост 1000 шэйртэй явж байхад танай үйлдвэрийн мэдээ дөрвөн шэйртэй явж байгаа юм. Ингэхээр болохгүй байгаа юм. Мэдээлэл буруу байгаад байна. Тэгэхээр бид улирал бүр тайлагнадаг байдлаар үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж