АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт "Newsmax" телевизийн сувгаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр энэ үеэр Флоренс (Өмнөд Каролина) хотын дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ “Украины эргэн тойронд үүссэн хямрал дэлхийн III дайн болон хувирч болзошгүй” гэжээ.
Түүний бодлоор АНУ-ын одоогийн засаг захиргаанаас хэн ч Оросын удирдлага, тэр дундаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй “ярьж чадахгүй” байгаа тул Орос зорилгодоо хүрэхээс нааш "зогсохгүй" бололтой.
Трамп "АНУ Путинд хоёрхон сонголт байгааг ойлгуулах ёстой. Энхийн хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, эсвэл Оросын эрчим хүчнээс хараат байдлаас гарах зэрэг аянга шиг үр дагавартай тулгарахыг ойлгуулах хэрэгтэй” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп 2024 онд Бүгд найрамдах намын төлөөлөгчид ерөнхийлөгчийн сонгуулиар эрх мэдлээ эргүүлэн авна гэж үзэж буй аж. Тэрбээр "Энэ жил бид Конгрессын Төлөөлөгчдийн танхим, Сенатыг, 2024 онд үзэсгэлэнт Цагаан ордноо эргүүлэн авахыг зорьж байна" гэж хэлжээ. Трамп өөрийн биеэр нэр дэвшинэ гэж шууд хэлээгүй ч “Хоёр удаа ялсан, одоо бид дахин нэр дэвших шаардлагатай болж магадгүй” гэж хэлсэн байна.
АНУ-ын дунд шатны сонгууль ирэх арваннэгдүгээр сард болж, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 34 сенаторыг сонгох юм. Одоогийн байдлаар Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд олонх байгаа бол Сенатад паритет тогтсон буюу хоёр нам тус бүр 50 суудал эзэлдэг.
Трамп өмнө нь 2022 оны сонгуульд Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосноор Ардчилсан намынхан, тэр дундаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены улс төр дуусна гэсэн байр суурь илэрхийлж байв.
Эх сурвалж: TASS
Зочин гээд бичий 2022-03-13 66.181.161.50
Мэдэхгүй дээ. Трамп бас л сийрэг толгойтой хөгшин төгзөг шүү. Аль болох дэлхийд энх тайван авчирна гэсэн зорилготой байсан байх. Жо Байден бол Америкийг дэлхийн цорын ганц хүчирхэг улс гэдгийг батлах тал дээр анхаарч байна. Трамп Хойд Солонгос Японы асуудлаар дэлхийд анх удаа Хойд Солонгос руу явж уулзалт хийсэн. Одоо бол Хойд Солонгос жоохон даврах тал руугаа хандаж байна. Тэгээд ч жоохон шулуухан баагий болохоор хүмүүс дургүй ханддаг ч гэсэн Трампын үед Америк нэг ч дайнд оролцоогүй.
Зочин 2022-03-13 103.10.23.112
За даа. Чиний санал гэж юу ч биш юм. Ёстой нөгөө саваагүй нохой саранд хуцна гэгчээр
Зочин 2022-03-13 213.87.128.167
>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-13 202.55.188.108
АНУ-ын еренхийлегч Байден биш Трамп байсан бол Орос ийм дайн хийхгуй байсым гэдэг бас л унэний ортой шуу. Ер нь бизнесмен хумуус л худлаа онолддог улс терчдеес илуу сэтгэнэ дээ
Тэн.эг орос 2022-03-13 202.55.188.103
Цөмийн зэвсэгтэй л болхоос биш орос өрсөлдөгчийн хувиар бол хог шаар… шавхруу яг африкийн замби улс шиг… газ газрын тостой л болхоос биш эдийн засгийн хувьд орос бол яг кампуч л даа. Удахгүй бөөр б*******ө болж бүгд байраа олно.
Шударга иргэн 2022-03-13 66.181.182.226
Трамп хойд солонгостой ойлголцож чадсан цор ганц Америкийн ерөнхийлөгч байсан. Оростой ойлголцож чадах цор ганц Америк бол Трамп билээ.
Дондог 2022-03-13 66.181.179.157
Трамп л энхийн зуучлалыг хийж чадах байх. Орос ба Америк-НАТО-Украины хоорондын хэлэлцэрийг энэ эрхэм л зохион байгуулж чадна.
Зочин 2022-03-13 66.181.160.92
Галзуу өвгөн үхэхдээ үхэр б** тавина гэгчээр Улаан кноп дарчихвал евроази тив тэр чигээрээ дуусна даа!!!
Зочин 2022-03-13 66.181.187.48
Юм л бол АНУ гэцгээхийм даа хойд солонгос биш дээ кккк. II дайны үед англид сууж бсан атташе Харламов гээд генералын дурсамжийг уншчих. Дайн дуусахад дэлхийн цагдаа байх үүргийг ЗХУ эрнэлт буцалтгүй АНУ д алдсан шалтгаан тэнд бгаа
Зочин 2022-03-13 66.181.189.181
Ukrainii Baruunaas avsan buh zevsgiig ugui hiih
Зочин 2022-03-13 139.216.75.82
Эхлээд хегшин европ дvрвэгсэдийн хелд талхлагдаж нэг дуусана. Дараа нь их гуцалдаж улилдаад байвал цемдvvлж бvрмесен дуусахын босгонд тулж иржээ. Дараа нь мэдээж америкын ээлж ирнэ. Нvсэр юм болно доо. Гариг ертонц чичрэх биз. Ингээд баруун гэж байсан орнуудын 500 жилийн ноерхол дуусах юм. Азийн зуун жинхэнээрээ эхлэнэ. Монгол дэлхийн хегжингvй улсуудын нэг болон тодрох ирээдvй нээгдэнэ
We 2022-03-13 98.204.176.20
Tsomduulchiin bol yaj aziin zuun iruuleh geed bn aa? Haha
Зочин 2022-03-13 72.141.247.75
chi mongol banga yu
зочин 2022-03-13 66.181.161.51
Путиний эцсийн зорьлого ,……, Украйныг устгаад Киевийг шинэ Оросын эзэнт гүрний нийслэлээр зарлах !!!!!! . Энэ хооронд өөрөө үхчихгүй л бол юу болох нь огт хамаагүй .
Зочин 2022-03-13 139.5.216.162
Украйнд болж байгаа үйл явдлыг өдөөсөн, одоо ч улам дэвэргэж байгаа улс бол АНУ. АНУ дэлхийн хаан байх цаг үеэ өнгөрөөж дуусаж байна. Хэрэв АНУ дэлхийн III өдөөвөл ялагч гэж байхгүй. хамгийн их хохиролыг АНУ өөрөө амсах болно.
Зочин 2022-03-13 202.21.108.204
Үйл явдал Трампад хамааралгүй өрнөж байна. Трамп одоо мянга мачийгаад Путиныг зогсоож чадахаасаа өнгөрсөн, Д 3-р дайнаар айлгаад ч Оросууд зогсохгүй, эрчим хүчний хараат байдлаас өрнөдийнхөн гарч чадахгүй. Одоо Оросуудыг айлгаад зогсооно гэвэл түүн шиг мөрөөдөл байхгүй Америкчуудаа. АНУ одоо бодит байдалтай эвлэрэх цаг болсон, Оросыг уурлуулах ажлыг та нар л хийсэн шүү дээ. Украйны хямрал , зэвсэгт мөргөлдөөн өрнөдрүү халдахаас л Америка айгаад байна.
Зочин 2022-03-13 64.119.21.169
Trump chi bol alban esnii erinhiilugch 85 say sanal avj ilt yalsan biden luivarchin gedgiig delhiigeer medej bgaa chi yag odoo delhiid heregtei bna