Экологийн цагдаагийн албанаас “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хууль бусаар ан агнасан хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын зургадугаар баг, “Хайрхан” гэх газраас тус сумын зургадугаар багийн иргэн Ө цоохор ирвэс агнасан гэх мэдээллийн дагуу тус сумын экологийн асуудал хариуцсан алба хаагч шалгажээ. Шалгалтаар иргэн Ө нь ирвэсийн арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрийнхээ үүдний амбаарт хадгалж байсныг илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд хууль бусаар ан агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
Хүний буруутай үйл ажиллагаанаас болж ирвэсийн амьдрах орчин жил ирэх бүр хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр буй. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс байдаг гэж судлаачид үздэг. Энэ тоо жилээс жилд цөөрч байгаа учраас манай улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглож, 2012 онд нэн ховор амьтнаар бүртгэн, 2016 онд "Улаан ном"-д оруулсан байдаг. Идэш, тэжээл нь хомсдсоны улмаас цоохор ирвэс төв суурин бараадаж, олны нүдэнд өртсөн тохиолдол ч хэд хэдэн удаа гарсан байна.
Зочин 2022-03-13 213.87.128.167
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Гэгээлэн 2022-03-13 66.181.161.20
Маш сонирхолтой байлаа
Зочин 2022-03-13 202.21.107.125
ХҮҮХЭД ХҮН РҮҮ ИРВЭС ДАЙРВАЛ ТЭГЭЭД АЛАХГҮЙ ИРВЭСЭНД БАРИУЛААД АМИА АЛДАХ ЮМ УУ ЁСТОЙ ГОЦВОО…ХУУЛИА АМЬДРАЛД ОЙР ГАРГААЧЭЭ…ХҮН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ АМИА АРААТАНААС ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ..
Зочин 2022-03-13 66.181.188.239
Huruu daram tsuun irves hun ruu dairlaa yu, zugeer bhad!? Dairsan ch yaadag yum be?! Baigali delhiid gai bolson hohimoi hunentseruud!
Зочин 2022-03-13 202.21.107.125
амь зуулга болсон хэдэн малыг барьж идээд байвал алахаас өшөө яах юм бэ…ЭСВЭЛ ИРВЭС БАРЬЖ ҮХҮҮЛСЭН МАЛЫГ НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХЭРЭГТЭЙ..
Зочин 2022-03-13 104.28.84.84
Mal mal l geed bdag uursduu mal bolj duuslaa, ulsaraa heden malchnii tuluu amidraad bga um uu? Malchid gej malaaa unegui ugdug um shig aashilah um, 60-70 saya mal blaa ged yadaj neg malaas neg dollar tatvar avahgui.
Sard yadaj 1,000 tugrug neg maland tulmuur um,
Зочин 2022-03-13 202.126.89.103
Энийг л алахгүй бол турж үхэх гээд байсан хүүр юм байх даа