ГХЯ: Украин руу зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

ГХЯ: Украин руу зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй

ГХЯ: Украин руу зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй

Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин улс руу зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэдэд Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Украинаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан оюутнуудыг амжилттай татан авсан талаар тус яамнаас мэдээлсэн. Одоо ирсэн, ирж байгаа оюутнуудаас гадна тус улсад оршин суугаа монгол иргэд нутаг буцах хүсэлт гаргажээ. Цаашид ч Украинд байнга оршин суудаг иргэдийн эх орон руугаа буцах хүсэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд энэ сарын 1-нд орон нутгийн цагаар 14:20 цагт найман иргэн, 2-нд 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татаж авсан. Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монголын нийт 58 иргэн Польшид ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэнээ аюултай бүсээс татан аваад буй юм.

Дараагийн хүмүүсийн хүсэлтийг харгалзаж, хэзээ хэрхэн татан авахаа төлөвлөх юм байна. Элчин сайдын яамны ажилтнууд Украины хилийн зурвасаас дотогшоо хориотой бүс рүү нэвтэрч, 30 гаруй километрээс иргэдээ татан авчээ. Өөрөөр хэлбэл, дипломат шугамаар уулзалт, яриа өрнүүлсний үр дүнд хил нэвтрэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүйгээр иргэдээ Польшийн хилээр нэвтрүүлжээ.

Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байгааг онцоллоо.

ГХЯ-ны Шуурхай штаб болон дээр дурдсан олон хүний чин сэтгэл, хүчин чармайлт, хичээл зүтгэл болон баг хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, нягт чамбай үйл ажиллагааны үр дүнд иргэдээ онц аюултай бүс нутгаас амжилттай гаргаж, эх орондоо эргэн ирэх бүхий л боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж