Онцгой татварын хуурамч тэмдэгттэй архи худалдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

Онцгой татварын хуурамч тэмдэгттэй архи худалдаж байжээ

Онцгой татварын хуурамч тэмдэгттэй архи худалдаж байжээ

Эрүүгийн цагдаагийн албаныхан, нийгмийн цахим сүлжээгээр иргэдэд хуурамч тэмдэгттэй архи худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.

Тодруулбал, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, цахимаар зар тавьж, худалдан борлуулдаг байсан аж.

Улмаар сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд Нийгмийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг Төрийн сангийн дансанд шилжүүлдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д:

-зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж, зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон,

-бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон;

-бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, түүнийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа, бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр зарж борлуулсан;

-өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж