Цахилгаан менингитийн вакцинд хүүхдүүдийг хамруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

Цахилгаан менингитийн вакцинд хүүхдүүдийг хамруулж байна

Цахилгаан менингитийн вакцинд хүүхдүүдийг хамруулж байна

Хүүхдүүдийн дунд Covid-19-өөс гадна цахилгаан менингитийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Иймд эцэг, эхчүүдэд анхаарал болгоомжтой байж, хүүхдүүдээ вакцинд хамруулахыг зөвлөв.

Энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд гэнэт өндөр халуурах, хоолны дуршил буурах, ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн хурц гэрэл, чанга дуу чимээнд хэт мэдрэг болж, 1-2 цагийн дараа биеэр нь цусархаг тууралт гарах зэрэг шинжээр танигдах аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ талаар тодруулахад “Тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байна. Цахилгаан менингитийн тухайд ихэвчлэн гэрээр хүмүүждэг хүүхдүүд өвдөх нь нэмэгдсэн. Хүндрэл, эрсдэл их учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй” гэсэн юм.

Иргэд сайн дурын үндсэн дээр менингитийн эсрэг вакцин хийлгэх боломжтой аж. Тархвар судлалын дагуу тохиолдлын хавьтагч болсон иргэд болон хоёроос дээш насны хүүхдүүд хийлгэх нь тохиромжтойг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Менингит нь менингокоор үүсгэгдэж, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Тэр дундаа бага насныхан өвдөх эрсдэл их. Хэрэв шинж тэмдэг илэрч, хүүхдийн бие дээгүүр тууралт гарвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Тус халдвар нь манай оронд 8, 10, 15 жилийн үечлэлтэй дэгдэн тархаж байгаа аж.

Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардгаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингит халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч, улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрдэг байна.

Мөн халдварын бас нэг онцлог нь өвчин эхэлснээс хойш 24 цагийн дотор лабораторийн шинжилгээнд уг өвчнийг оношлоход өөрчлөлт тод илэрдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж